Өдөр 1
Аялагчид “Чингис Хаан” нисэх буудалд хүрч ирэн бүртгүүлээд Өлгий хотыг зорин ниснэ. Өлгийд буухад тань аяллын хөтөч угтан авч Өлгий хотын төвтэй танилцуулан Жадра кофе шопд кофегоор дайлна. Тэндээсээ замд гарч цаст өндөр уулсаар хүрээлэгдсэн уужим хөндийнүүдийг туулан бүргэдчин айлд очно. Очоод аагтай шаргал цай, амтат хоолоор дайлуулан казахуудын ахуй амьдрал, өвөрмөц соёл, ёс заншилтай танилцана. Явах зай - 70км.
Өдөр 2
Өнөөдөр бид казах анчдын хамт мордож сүрлэг Алтайн сэрүүн салхийг сөрөн шинэхэн цасан дээр мөр мөшгөн ан хийнэ. Өглөөний наранд түмэн очоор гялалзах сэнгэнэсэн агаарт бүргэд дагуулсан анчидтай мөр зэрэгцэн явах тэр мэдрэмж таны хэзээ ч мартахааргүй дурсамж болох нь гарцаагүй.
Өдөр 3
Өглөөний цайны дараа Өлгий хотруу буцаж үдийн хоолоо алдарт Памуккале Турк ресторанд иднэ. Дараа нь дэлгүүр хэсэж казах үндэсний гар урлал, бэлэг дурсгал, Казахстан чихэр, жимс зэргийг худалдан авч болно. Дэлгүүрээс гадна Өлгий хот нь мусульман шашны сүм, “Зайсан” толгой, музей г.м. үзэж сонирхох газар ихтэй. Өнөөдөр бид хотын төвд байрлах тохилог гэст хаусд хононо.
Өдөр 4
Өлгий хотод “баяртай” гэж хэлээд Улаанбаатар хотруу онгоцоор буцна.