Өдөр 1
10:30 - Буянт-Ухаа
нисэх буудлын 1 давхарт цуглана.
10:30-11:00 -
Бүртгэл хийлгэж, аяллын талаар зааварчилгаа авна.
11:00-11:15 -
Аюулгүй байдлын шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрч, автобусандаа сууна.
11:20 - Хүннү Эйр
ХХК-ний техник үйлчилгээний байгууллага буюу Ангарт зочилно.
11:25-12:25 -
Агаарын хөлгийн инженер өөрийн ажил мэргэжил болон ангар, агаарын хөлгийн
талаар танилцуулна.
12:25-12:35 -
Агаарын хөлөгт зочилж бүхээгийн хэсэгтэй танилцана.
12:35-13:00 -
Агаарын хөлгийн үйлчлэгч нислэгийн үед болон бусад үед анхаарах аюулгүй байдлын
талаар мэдээлэл өгч өөрийн ажил мэргэжлийн онцлогийн талаар танилцуулна.
13:00-13:25 -
Агаарын хөлгийн нисгэгч өөрийн ажил болон агаарын хөлгийн үзүүлэлтийг
танилцуулна.
13:25-13:35 -
Асуулт хариултын цаг.
13:35-13:50 -
Нисгэгч, агаарын хөлгийн үйлчлэгчтэй зураг авахуулна.
13:50-14:00 - Нисэх
буудлын үүдэнд нисэхийн холбогдолтой тоглоом, сувенирын худалдаатай
танилцана.