11 сарын 20-ны өдөр. Баасан гараг
17:00 Батноров суманд зочдыг угтан авч захиалсан байранд байрлуулна.
18:00 Оройн хоол иднэ.
19:00 Сумын Соёлын төвд Сүлдэнд Мөнхөрсөн Хүлэг дуу дуулаачдийн тэмцээний төгсгөлийн шатны тоглолт
21:00 Нийтийн бүжиг
11 сарын 21-ний өдөр. Бямба гараг. Адууны арга хэмжээ
10:00 - Хүүхдийн морьтон парад болно. (Эхний бүртгүүлсэн нутгийн 50 хүүхдэд бэлэг гардуулж урамшуулна).
10:00 – 13:00 “Шургуу -2020” тэмцээн үргэлжлэнэ
10:00 – 17:00 Хэнтий аймгийн музейд хадгалагдаж буй Батноров хийцийн мөнгөн эдлэлээр хээрийн гэр музей дэлгэгдэнэ
13:00 – 14:00 Цайны цаг. Зочид талбайд бэлтгэсэн хоол иднэ.
14:00 Баярын нээлт
Төрийн далбаа цэнгүүлэх арга хэмжээгээр нээлт эхлэж Монгол дээл хувцастай, сайхан морьд унасан Батноров хийцийн тансаг тоноглолтой морьтны цуваа нээлтийн талбайд орж ирнэ (Зочид жагсаалд морь унаж оролцож болно. Гэхдээ морь унахаа урьдчилан хэлж бэлдэх шаардлагатай).
- Сайхан морьтон хос шалгаруулна
- Удамт монгол хүүхдийн морьтон парад зохиогдож бүх зочид сайн бэлтгэсэн бэлгийг хамтдаа гардуулна. Мөн супер шагналыг хамтдаа шалгаруулна
- Залуу зочдын дунд адууны зүс зүсэлгээний тэмцээн зохиогдоно
14:30 – 16:00 Эмнэг булгиулах тэмцээн
16:00 - 17:00 “Шургуу -2019” тэмцээний сүүлийн шат зохиогдоно
17:00 - Үйл ажиллагааны Шагнал гардуулах ёслол болно.
22:00 Соёлын төвд нийтийн бүжиг
11 сарын 22-ны өдөр, Ням гараг. Батноров сумын морь барианы талбайд
09:00 – 10:00 Тайга нохойн хийц шалгаруулах жагсаал
10:00 - 11:00 Тайга нохой шалгаруулах уралдаан (амьд өгөөштэй спорт уралдаан явагдана).
11:00 – 12:00 Богино зайны морьдын уралдаан (үзэгчид бооцоо тавьж мөн зочид морь унаж уралдах боломжтой).
13:00 – 14:00 Цайны цаг
14:00 Аялагчид буцна.