“Хүйсийн Найман Нуур” орчим нь хад чулуу, намаг шалбааг, цас, мөс ихтэй тул машин явах боломжгүй зөвхөн морь, сарлагтай эсвэл явганаар аялах боломжтой.
Та бидэнтэй хамт аялсанаар “Хүйсийн Найман Нуур”-ын намар, өвөл цагийн байгалийн сайхан аниргүйг сонсож тархи оюунаа амраахаас гадна "Улаанцутгалан"-гийн мөсөнд авирах эвент тэмцээнийг үзэх, оролцох гайхамшигтай сайхан аяллыг мэдрэх болно.