ОРДОС - БҮРЭЭ МАНХАНЫ АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • Аялал 6 шөнө, 7 өдөр үргэлжилнэ. 
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 94993166, 91913166
 Аяллын үнэ:
  • 15 – 20 хүний нэг нь  1 100 000 төгрөг
  • 21 – 30 хүний нэг нь  1 000 000 төгрөг

 Аяллын төлбөрт багтсан зүйл:

  • УБ – Эрээн чиглэлийн галт тэрэгний 2 талын тасалбар
  • Аяллын автобус түрээс ба шатахуун
  • Өглөөний цайтай зочид буудал 4 шөнө
  • Өдрийн хоол – 4 удаа
  • Оройн хоол – 4 удаа
  • Аяллын үеийн үзвэр үйлчилгээний хураамж
  • Аяллын хөтчийн ажлын цалин
  • Аяллын хөтчийн хоноглох ба хооллох зардал
  • Аяллын хөтчийн замын зардал, үзвэрийн зардал

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

Улаанбаатар - Эрээн чиглэлийн галт тэргээр аян замдаа гарна. Галт тэргэнд хононо. (Энэ өдрийн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна)


Хоёр дахь өдөр

Өглөө 10:00 – 11:00 цагийн хооронд БНХАУ-ын хил гаалиар гарна. Эрээн хотод өдрийн хоолоо идээд аяллын хөтчийн хамт автобусаар ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот руу 400км аялж хүрнэ. Зочид буудалд бууж амарна. 

(Өдөр ба оройн хоолтой.)


Гурав дахь өдөр

Жуулчны автобусаар аялж Чингис хааны хөшөөт талбай, Улсын нэгдүгээр зэргийн музей, Хөх хотыг үндэслэн байгуулсан Түмэдийн Алтан хаанд зориулсан хөшөө, буддын сүм зэргийг үзэж сонирхоно.  Чөлөөт худалдааны төвд үйлчлүүлнэ.

(Өдөр ба оройн хоолтой.)


Дөрөв дэх өдөр

Хөх хотоос зүүн тийш орших Чингис хааны тахилын цогцолбор бүхий Ордос руу 300км явж хүрнэ. Тахилга үйлдэх зорилготой тус бунхан нь залгаа 3 гэр ордонгоос бүтдэг. Хойморт байх тахилын ширээн дээр идээ будаа өргөж, тахилын овоог тойрч, эрчүүд нь Их Монгол Улсын Хар сүлдэнд мөргөнө. Чингис хааны музейгээр зочилж гантиг чулуун дээр бүтээсэн Монголын эзэнт гүрний газрын зургийг үзнэ. Хаган хэмээх бичээс бүхий хэлбэртэй барилгад байх Монгол үндэсний түүх соёлын музейг үзнэ. Эр хоёр загал морины хөшөөт талбайд очно. Чингисийн онгон цогцолбороос хөдөлж Ордос хотын нэг дүүрэг болох Кан Ба Ши хотод ирж зочид буудалд бууна.  Хоттой танилцах аялал хийж монгол үндэсний хэв загвараар бүтээж босгосон хөшөө баримал, барилга байшин, шатарын дүрсээр бүтээсэн цэцэрлэгт хүрээлэн зэргийг үзэж, усан оргилуураас цацрах усанд өнгө өнгөөр солонгорох Кан Ба Ши хотын шөнийн үзэмжит байдалтай танилцана. (Өглөө, өдөр, оройн хоолтой)


Тав дахь өдөр

Бүрээ манхан элс рүү явна. Хөвчийн цөл хэмээх говийн бүсэд багтах энэхүү элсэн манхан нь 110м өндөр, 200м өргөн, 45 хэмийн налуутай, хавирган сар шиг хэлбэртэй. Манханаас гулгаж буухад хэнгэрэг дэлдэж бүрээ үлээх шиг чимээ гардаг тул ийнхүү нэрийджээ. Аялагч хүсвэл манханаар тэмээн аялал хийж болно. Үдээс хойш Эрээн хот руу аялж хүрэх ба зочид буудалд бууж амарна.

(Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Зургаа дахь өдөр

Чөлөөт өдөр буюу Эрээн хотын худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ.  15:00 цаг гэхэд машин, эсвэл автобусаар Замын-Үүд боомтод ирэх ба оройн галт тэргэнд сууна.  (Өглөө, өдрийн хоолтой)


Долоо дахь өдөр

Өглөө Улаанбаатар төмөр замын өртөөнд бууснаар аялал өндөрлөнө.


ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: