ЖАНЖИАЖЭ - БЭЭЖИНГИЙН АЯЛАЛ

                 

Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 
  • Аялал 7 шөнө, 8 өдөр үргэлжлэх бөгөөд давуу тал нь Бээжин хотын аяллын хөтөлбөр багтсан онцлогтой.
  • Бээжин ба Хунань мужийн хооронд хурдны галт тэргээр явах бол 12 цаг орчим явна. Хэрвээ аяллын захиалгыг 1 сараас багагүй хугацааны өмнө захиалбал орон нутгийн шууд нислэгээр явах боломжтой ба шууд нислэг нь ачаалал ихтэй байдгийг анхаарна уу. 
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 91913166, 94993166

Аяллын үнэ: Нэг аялагчийн төлбөр 1 900 000 төгрөг + нислэгийн тийз

Төлбөрт багтсан зүйл:

  • Бээжин – Хунань галт тэрэгний зардал /орон нутгийн шууд нислэгийн тийз/
  • Аяллын автобусны зардал
  • Өглөөний цайтай зочид буудал - 4 шөнө (хоёроор байрлах энгийн өрөө)
  • Өдрийн хоол – 6 удаа
  • Оройн хоол – 6 удаа
  • Аяллын үеийн үзвэрийн бүх хураамж
  • Онгоцны буудлаас тосох ба үдэх үйлчилгээний зардал
  • Аяллын автобусны шатахуун, жолоочийн зардлууд
  • Аяллын хөтчийн хөлс, зочид буудал, хоол, үзвэр, тээврийн зардал
  • Аяллын эрсдэлийн даатгал
  • Аяллын компаний үйлчилгээний хураамж

Жанжиажэ:
Бээжин хотоос урагш 1500км газарт орших аялал жуулчлалын бүс бөгөөд 9516км.кв нутаг дэвсгэртэй. Нийт 1.5 сая хүн амтай ба тус бүсийн “нийслэл” болох Юндин дүүрэг нь 200 мянган хүн амтай. Тус аялал жуулчлалын бүсэд 375 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн шилэн гүүр бий.  Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг.




Тэнгэрийн хаалга: Жаниажэ бүсийн алдартай газруудын нэг бөгөөд 1980-аад оны үеэс алдаршжээ. Тэнгэрийн хаалганы хадан агуй, хавцал дундуур онгоц нисэн гарах ямар ч боломжгүй, хад мөргөж сүйрнэ гэж үздэг байсан боловч зай завсраар нь онгоц гарч ниссэнээр олонд улам танигджээ. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Тэнгэрийн хаалганд хүрэхийн тулд уулын бэлээс 999 шатаар дээш өгсөж хүрдэг ба шатаар алхахыг хүсэхгүй бол урсдаг шатаар хүрч болно. Мөн шилэн шатаар өгсөж болох ба алхаж байхдаа байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харж ер бусын сонин мэдрэмжийг амсах болно. Тэнгэрийн хаалга буй уулын оройгоор сүм дуганаас өгсүүлээд аялагчдад зориулсан үзвэр үйлчилгээний 20 гаруй үзэж харах газруудыг байгуулсан байдаг. Тэнгэрийн хаалганаас буцахдаа уулс дамжсан 11.5км урт дүүжин гүүрээр буух ба дэлхийд өөр хаана ч байхгүй гүүр юм. Энэхүү гүүрээр явсаар байгаад хотод орж ирдэг.

Ойн цэцэрлэгт хүрээлэн: ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд 1979 онд илрүүлэн нээжээ. 1999 оноос эхлэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төслийг хэрэгжүүлж эдүгээ Хятадын хамгийн алдартай ойн бүсүүдийн нэг болж чадсан байдаг. Энэ ойд монголчууд бидний мэдэх “Сүн Ү Күн” киноны зураг авалтыг хийгээд зогсохгүй “Аватар” киноны Пандора гарагийн байгалийн үзэмжийг энэхүү ойн хүрээлэнгийн үзэмжийг дуурайлган компъютор графикаар хийснээс хойш энэхүү газар дэлхийд танигдаж улам алдартай болсон юм. Маш нарийхан өндөр зөрөлдөх хадат уулс, цэнгэг уст гол горхи бүхий Ойн хүрээлэнгийн гүнд байх хадан хясааны оройн чинадад хүрэхийн тулд 326 метр өндөрт хүрэх цахилгаан шатаар явна. Тус цахилгаан шат нь хоёрхон минутын дотор өгсөх ба битүү шилэн учраас өгсөж байх зуурт байгалийн сүрлэг үзэмжит гайхамшгийг бишрэх болно. Тус шилэн цахилгаан шатаар өгсөхөд Тэнгэрийн багана хэмээгдэх Хала-луяа уултай зэрэгцэж ирдэг.  Ойн хүрээлэнд энэ мэтчилэн гайхамшигт бүтээн байгуулалт ашиглан аялахаас гадна ойн дундах нуур цөөрөмд завиар аялах, хүрхрээ рүү хамгаалалттай үсэрч буух зэргээр зугаацахаас гадна өөр хаана ч ургадаггүй цэцэг навч өвс ургамал харж явган хүний жимээр явган аялал хийх боломжтой. Ойн хүрээлэнд бүтэн өдөр алхахад маш үнэтэй цэвэр агаарыг амьсгалах ба Хятадын анагаах ухааны эрдэмтэд түүнийг нотолсон байдаг хэмээн орон нутгийн хөтчүүд нь гайхуулан ярих дуртай. Хамгийн гол нотолгоо нь энэ ойн хүрээлэнд удаан алхсан хэн ч бай огт ядардаггүй онцлогтой ажээ.

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

Аялагчид УБ – Бээжин нислэгээр явна. Бээжин-Хунань муж чиглэлийн хурдан галт тэрэг эсвэл орон нутгийн нислэгээр явж Хятадын А5 зэрэглэлийн аялал жуулчлалын бүс Жанжиажэ-д хүрнэ.
(Энэ өдрийн хоолыг аялагчид өөрсдөө хариуцна)

Хоёр дахь өдөр

Жанжиажэ нь байгалийн өвөрмөц үзэсгэлэнт нутаг бөгөөд Аватар киноны Пандора гаригийн байгалийн үзэсгэлэнгийн санааг авсан газар юм.  Орон нутгийн нислэг болон хурдны галт тэрэг зэргээр хүрэх цагийн хуваарийг харгалзан энэ өдрийн аяллыг төлөвлөх ба үдээс хойш Жанжиажэ – аялал жуулчлалын бүсийн орчинтой танилцаж зочид буудалд бууна. Оройн хоол – өөртөө үйлчлэх ресторанд дуртай хоолоо сонгон хүссэнээрээ хооллоно. Худалдааны гудамжуудаар аялна.
(өдөр, оройн хоолтой)

Гурав дахь өдөр

Тус аялал жуулчлалын бүс дэх Жанжиажэ гранд канеон-д байрлах 375м урт буюу дэлхийн хамгийн урт, 300м буюу хамгийн өндөрт баригдсан 6м өргөн шилэн гүүрээр явна. ЮНЕСКО-гийн байгалийн өв соёлд бүртгэгдсэн Жанжиажэ – ойн хүрээлэнд очно. Ойн хүрээлэнд байрлах дэлхийн гадна талбайн хамгийн хурдан шилэн цахилгаан шатаар 2 минутын дотор 326м өндөрт гарч Тэнгэрийн багана хэмээгдэх Хала-луяа уулыг харна. Дараа нь 2000 гаруй шатаар өгсөж Алтан ташуур хэмээх уулын горхи руу бууна. Тус горхи нь 7.5км урт урсдаг.
(Өглөө, оройн хоолтой)

Дөрөв дэх өдөр

Жанжиажэ аялал жуулчлалын бүсээс 8км зайд байрлах Тэнгэрийн хаалга уул байгалийн үзэсгэлэнт газар руу аялна. Д.т.д 1518м өндөрт орших, 7455м урт агаарын дүүжингээр 1279м өндөр рүү дээшилж явах зуур 99 нугачаат замыг дээрээс нь харж аялна. Тэнгэрийн хаалга уулын оройд гарч хаданд бэхэлсэн шилэн гүүрээр алхаж, уулыг нүхэлсэн 12 хэсгээс бүрдэх 897м урт урсдаг цахилгаан шатаар доошилж Тэнгэрийн хаалганд хүрнэ. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ.  Дараа нь огцом доошлох 99 нугачаат замаар автобусанд сууж уруудна. Оройн хоол – Халуун тогооны ресторанд иднэ. Хэрвээ хурдны галт тэрэгний захиалгатай бол энэ өдөр Бээжин хот руу буцаж, галт тэргэнд хононо. 
(Өглөө, өдөр, оройн хоолтой)

Тав дахь өдөр

Бээжин хотын аялал: Дэлхийн хамгийн том далайн аквариумын үзэсгэлэнд зочилж, далайн ёроолын олон зүйлийн амьтад, загас жараахай, шүр сувдны өнгөт ертөнцийг сонирхож, далайн хав, дельфиний тоглолт үзнэ. Бээжингийн алдарт амьтны хүрээлэнд зочилж хэвлээр явагч, хоёр нутагтан, махчин араатан, жигүүртэн шувууд гэх мэт 600 төрлийн 7000 амьтад цугларсан ертөнцөөр аялна. Зочид буудалд бууж амарна.   
(Өдөр, оройн хоолтой) 

Зургаа дахь өдөр

Бээжин хотын аялал: Хориотой хотын цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, Тянь Ан Мин талбайд дурсгалын зураг авхуулна. Төрөлжсөн барааны зах болон дэлхийн алдартай олон бренд болох Adidas, Nike, Esprit, Levis зэрэг барааны дэлгүүрт үйлчлүүлнэ. 
(Өглөө, өдөр, оройн хоолтой.) 

Долоо дахь өдөр

Аялагчид Бээжин – УБ нислэгээр буцна.  


ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: