ЯПОНЫ АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 
  • Аялал 3 шөнө, 4 өдөр үргэлжилнэ.
  • Аяллын захиалгыг хамгийн багаар тооцоход 1.5 сарын өмнө авна. Учир нь Японы зочид буудлын үнийн системд тохируулан захиалга хийх болон аяллын визний материал бүрдүүлэх зэрэгт хугацаа шаардлагатай байдгийг анхаарна уу.
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 91913166, 94993166

                                         

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

УБ - Нарита чиглэлийн нислэгээр арлын Япон орныг зорино. Аяллын хөтчийн хамт Токио хот руу 1.5 цаг явж зочид буудалд бууна. Шөнийн Токио хот, гудамж, хоолны газрууд, япон хүмүүсийн байдалтай танилцана.  

(Оройн хоолтой)


Хоёр дахь өдөр

Дэлхийн хамгийн өндөр барилга болох Скай трий цамхагтай танилцана. Алдарт Одайба дүүрэг рүү явж, далайн автобусаар аялан Эрх чөлөөний хөшөө, Скай оргилуур, дэлхийд алдартай Солонгон гүүр зэргийг үзнэ. Одайба - аутлет худалдааны төвд худалдан авалт хийнэ. Японы уламжлалт халуун рашаантай буудалд бууж амарна.

(Өглөө, оройн хоолтой)


Гурав дахь өдөр

Японы хамгийн их хөдөлгөөнтэй алдарт Шибүяа дүүрэгт байх олон янзын бренд барааны дэлгүүрт үйлчлүүлээд Киншичё - худалдааны төвөөс хамгийн хямд ахуйн хэрэглээний бүхий бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийнэ. Зочид буудалдаа ирнэ.

(Өглөө, оройн хоолтой)

Дөрөв дэх өдөр

Өглөө эртлэн метрогоор Нарита нисэх онгоцны буудал руу явах ба буудлын татваргүй дэлгүүрүүдээс худалдан авч амжаагүй зүйлүүд болон япон саке, япон дарс гэх мэтийг худалдан авах боломжтой. Улаанбаатар хотод 20:30 цагт бууснаар аялал өндөрлөнө.

(Өглөөний цайтай)


ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: