ТАЙЛАНДЫН АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 
  • Аялал 6 шөнө, 7 өдөр үргэлжилнэ.
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захаилах утас: 91913166, 94993166
 

Аяллын үнэ: Нэг аялагчийн төлбөр: 1,500,000 төг + нислэгийн тийз

Аяллын үнэнд багтсан зүйл:

  • Бангкок хотод 3 шөнө байрлах өглөөний цайтай зочид буудал
  • Патаяа хотод 3 шөнө байрлах өглөөний цайтай зочид буудал
  • Аяллын эрсдэлийн даатгал
  • Үзвэр үйлчилгээний 12 газрын тах, хураамжууд
  • Хөтөлбөрт заагдсан өдрийн хоол – 5 удаа
  • Оройн хоол – 6 удаа
  • Аяллын хөтчийн нислэг
  • Аяллын хөтчийн цалин
  • Аяллын хөтчийн буудал, хоол, үзвэрийн зардлууд
  • Аяллын автобус, жолооч ба шатахууны зардлууд
  • Аяллын үйлчилгээний хураамж

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

УБ - Хонконг - Бангкок (УБ – Бангкок) нислэгээр явна. Хөтөчийн хамт аяллын автобусаар Бангкок хот руу явж 4 одтой зочид буудалд бууна. (Оройн хоолтой)


Хоёр дахь өдөр

Бангкок – Патаяа: Тайландын ард түмний бахархал болсон газруудаар аялж Grand Palace-хааны ордон, Маргад эрдэнийн Будда, Wat Arun 104 м сүндэрлэх Тайландын хамгийн өндөр хийд, 42м хэвтээ Будда бүхий Ват По сүмийг үзнэ.  Өдрийн хоолны дараа Тайландын аялал жуулчлалын алдарт бүс Патаяа хот руу явж Sriracha Tiger Zoo, Матрын хүрээлэн гэх мэт зэрлэг амьтадын ертөнцөөр аялна. Далайн эргийн ойролцоох ресорт баазад бууна.
(Өглөө, өдөр, оройн хоолтой)


Гурав дахь өдөр

Паттаяа: Өглөөний цайны дараа Далайн аялал хийнэ. Шүрэн арал руу моторт завиар аялна. (Усны мотоцикл, далайн усан доогуур аялах, болон шүхрээр агаарт нисэх зэргийг өөрийн сонирхлын дагуу хийж болно.) Далайн эргийн алтан элсэн дээрх наран шарлагын газар-т өөрсдийн тааваар амарч өнгөрүүлнэ.
(Өглөөний цайтай)


Дөрөв дэх өдөр

Патаяа: Өглөөний цайны дараа Nong Nooch Park-д очиж Тай үндэсний тоглолт, зааны тоглолт үзнэ. Өдрийн хоолны дараа Тайланд үндэсний массаж хийлгэж нэг цагийн амралт хийнэ. Тайландын аялал жуулчлалын бас нэгэн салшгүй үзүүлбэр болох Cabernet show буюу  “Хатагтай хөвгүүн буюу Lady boy” шоу үзнэ. Оройн хоолоо Ninja Pattaya буфет хоол иднэ.
(Өглөө, өдөр, оройн хоолтой)


Тав дахь өдөр

Патаяа - Бангкок: Өглөөний цайны дараа Gem Stone эрдэнийн чулууны төв, Матар, могойн арьсан бүтээгдэхүүний төвд үйлчлүүлнэ. Бангкок хот руу буцна. Central World, BIG C, Siam Paragon, МВК дэлгүүрт худалдан авалт хийнэ. Оройн хоолоо Бангкок болон өмнөд Азийн хамгийн өндөр барилга болох Baiyoke Sky цамхаг-т иднэ.
(Өглөө, оройн хоолтой)


Зургаа дахь өдөр

Бангкок: Өглөөний цайны дараа зочид буудалд ачааагаа үлдээгээд өрөөгөө хүлээлгэн өгнө. Өдрийн хоолны дараа Siam Ocean далайн аквариумаар аялна. Оройн хоолоо Chao Phraya Cruise Dinner усан онгоцон дээр иднэ. Зочид буудлаар дайрч ачаагаа аваад нисэх онгоцны буудал руу явна. 
(Өглөө, өдөр, оройн хоолтой)


Долоо дахь өдөр

Бангкок - Хонконг -УБ (Бангкок - УБ) нислэгээр буцна.


ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: