ХОНКОНГИЙН АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 
  • Аялал 3 шөнө, 4 өдөр үргэлжилнэ.
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 25% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 91913166, 94993166

Аяллын үнэ:
  • 10 – 15 аялагчийн нэг нь 1,630,000 төгрөг + нислэгийн тийз


Аяллын төлбөрт багтсан зүйл:

  • Аяллын автобус түрээс ба шатахуун
  • Өглөөний цайтай зочид буудал 3 шөнө
  • Өдрийн хоол – 3 удаа
  • Оройн хоол – 3 удаа
  • Аяллын үеийн үзвэр үйлчилгээний хураамж
  • Аяллын хөтчийн ажлын цалин
  • Аяллын хөтчийн хоноглох ба хоолны зардал
  • Аяллын хөтчийн замын зардал, үзвэрийн зардал

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

УБ-Хонконг шууд нислэгээр 07:50-д нисэж, 12:20-д Хонконгийн Олон улсын онгоцны буудалд бууна. Аяллын хөтөчийн хамт хотын гайхамшигт сүрлэг өндөр барилгуудыг харан Оддын гудамжаар (Hong Kong hollywood starstreet)  зугаалж дэлхийд алдартай оддын гарын хээ, зургуудтай хамт дурсгалын зураг авхуулна. Байрлах зочид буудалд бууж өдрийн хоолонд орно. Олон улсын худалдааны гудамж бүхий төв талбай руу явна. Оройн хоолны дараа Хонконгийн алдарт гэрлэн шоуг (Light show) үзнэ. 
(Өдөр, оройн хоолтой.) 


Хоёр дахь өдөр

Аялагч жуулчдын очих дуртай Далайн паркаар (Ocean park Hong kong) зугаалж дельфины тоглолт үзнэ. Кабель тэргээр нэг уулнаас нөгөө уулын хооронд зорчин далайг дээрээс нь харж аялна. Хамгийн өндөр уул Виктория оргилд (Victoria peak) гарч Хонконг хот, Виктория боомт, Күүвлэн аралыг бүхэлд нь харна.  
(Өглөө, өдөр, оройн хоолтой)


Гурав дахь өдөр

Мадам Тессю лааны тосон баримлын музей (Madame Tussauds Wax Museum) үзэж дэлхийн алдартангуудтай хамт дурсамж зураг авхуулна. Үдээс хойш Хонконгийн худалдааны гудамжаар (Hong Kong market place)аялж дэлгүүрт үйлчлүүлнэ.
(Өглөө, оройн хоолтой)

Дөрөв дэх өдөр

Хонконгийн нисэх онгоцны буудал руу явна. Хил гаалиар нэвтэрсний дараа татваргүй барааны дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой. 13:25 цагт хөөрч 18:15-д УБ хотод бууна. (Энэ өдрийн хоолыг аялагчид өөрсдөө зохицуулна)


ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: