ГҮМБЭН - ОРДОС - ХӨХ ХОТЫН АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • Аялал 10 шөнө, 11 өдөр үргэлжлэх бөгөөд нийт 4000 км зам туулна.
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 94993166, 91913166

Аяллын үнэ:
  • 10-15 хүнтэй бол 1,950,000 төгрөг
  • 15-20 хүнтэй бол 1,770,000 төгрөг
  • 20-30 хүртэл бол 1,600,000 төгрөг 
Аяллын төлбөрт бүх зардал багтсан: Үүнд: 
  • Ирж буцах 2 талын галт тэрэгний тасалбар
  • Автобус түрээс 8 өдөр, 4000 км аялах шатахууны хамт
  • Өглөөний цайтай зочид буудал 8 шөнө
  • Аяллын үеийн өдөр оройн нийт 16 удаагийн хоолны зардал
  • Бүх үзвэр үйлчилгээний хураамж
  • Аяллын хөтчийн ажлын хөлс
  • Аяллын хөтчийн хоноглох ба хоолны зардал
  • Аяллын хөтчийн замын зардал
  • Аяллын эрсдэлийн даатгал зэрэг багтсан болно.

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

УБ төмөр замын өртөөн дээр цуглана. УБ-Эрээн чиглэлийн галт тэргээр аян замд гарна. Галт тэргэнд хононо.

Хоёр дахь өдөр

Өглөө БНХАУ-ын хил гаалиар гарч, Эрээн хотод өдрийн хоолоо идээд аяллын хөтөчийн хамт автобусаар ӨМӨЗО-ны нийслэл Хөх хот руу 400км аялж хүрнэ. Зочид буудалд бууж амарна.  (Өдөр ба оройн хоолтой.)


Гурав дахь өдөр

Жуулчны автобусанд сууж хурдны замаар 750км аялна. ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв Бугат, Баяннуур аймгийн төв Линхэ, тус мужийн Ү хай хотуудаар дайрч, Нинша-гийн хотон үндэстний өөртөө засах орны төв Инчуан хотод ирж зочид буудалд бууна.  (Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Дөрөв дэх өдөр

Инчуан хотоос Хөх нуур мужийн төв Шинин хотыг дайрч, орой 19:00 цагт Шамбалын орон гэгдэх Гүмбэнд ирж зочид буудалд байрлана. Гүмбэн нь Түвдийн уламжлалт буддын шашны Гэлүгва ёсоны 6 их урсгалын нэг шарын шашныг үндэслэгч Богд Зонховын мэндэлсэн газар юм. (Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Тав дахь өдөр

Ариун Гүмбэний оронд мөргөлийн аялал эхэлнэ. Бурхан багшийн үйлдсэн 8 том гавъяаг бэлгэдсэн Найман цагаан суварга, Богд Зонховын мэндэлсэн газарт босгосон алтан дээвэрт, мөнгөн суваргат Жанкан буюу Сэрсэн чинбо хийд, Богд Зонховын дуган буюу Цогчин хийд, Шарын шашныг хамгаалагч сахиус Гомбо бурханы орон, Оюун ухаан, цэцэн мэргэнийг дээдлэгч сахиус бурхан Манзуширын дуган, Зурхайн ухаан буюу цаг хугацааны эзэн Дүйнхор бурханы суварга зэрэг газруудаар эргэл мөргөл үйлдэнэ. Шашин номын хуралд сууж, буян заяагаа даатган сүсэглэнэ. Үдээс хойш шашны эдлэл хэрэглэлийн дэлгүүрт үйлчлүүлээд зочид буудал руу буцна.  (Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Зургаа дахь өдөр

Гүмбэн хийдээс буцах маршрутаар өмнөхтэй адил 750км аялах ба замаараа эртний Торгоны замын боомт хот, Хятадын төв цэг болох Ланжоу хотын дундуур урсах Шар мөрөний эрэг дагуу түр зогсоолд саатаж өдрийн хоол иднэ. Инчуан хотод буцаж ирээд зочид буудалд байрлана. (Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Долоо дахь өдөр

Буцах маршрутаар аяллаа үргэлжлүүлж Шинин хотод ирэх ба тэндээс зам салж Ордос руу явна.  (Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Найм дахь өдөр

Өглөө Чингис хааны тахилын онгон цогцолбор дээр ирнэ. Тахилга үйлдэх зорилготой тус бунхан нь залгаа 3 гэр ордонгоос бүтдэг. Хойморт байх тахилын ширээн дээр идээ будаа өргөж, тахилын овоог тойрч, эрчүүд нь Их Монгол Улсын Хар сүлдэнд мөргөнө. Чингис хааны музейгээр зочилж, гантиг чулуун дээр бүтээсэн Монголын эзэнт гүрний газрын зургийг үзэж, хаган хэмээх бичээс бүхий хэлбэртэй барилга бүхий Монгол үндэсний түүх соёлын музей үзэж,  Эр хоёр загал морины хөшөөт талбайд очно. Чингисийн онгоноос хөдөлж Хөх хот руу 400км аялна. Зочид буудалд амарна.  (Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Ес дэх өдөр

Жуулчны автобусаар аялж Чингис хааны хөшөөт талбай, Хөх хотыг үндэслэн байгуулсан Түмэдийн Алтан хаанд зориулсан хөшөө, буддын сүм зэргийг үзэж сонирхоно.  Үдийн хоолны дараа Хөх хотоос Эрээн хот руу аялж хүрэх ба зочид буудалд бууж амарна. (Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Арав дахь өдөр

Чөлөөт өдөр буюу Эрээн хотын худалдааны төвүүдээр үйлчлүүлнэ.  15:00 цаг гэхэд машин, эсвэл автобусаар Замын-Үүд боомтод ирэх ба оройн галт тэргэнд сууна.


Арван нэг дэх өдөр

Өглөө Улаанбаатар төмөр замын өртөөнд бууснаар аялал өндөрлөнө. 

ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: