КАМБОЖИЙН АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. 
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 91913166, 94993166

Аяллын төлбөр:
10-15 хүртэл хүн оролцох бөгөөд аяллын төлбөр нэг хүнд оногдох нь 1,450,000 төг+ нислэгийн тийз

Аяллын төлбөрт багтсан зүйл:
Өглөөний цайтай 4 одтой зочид буудал, хөтөлбөрийн дагуу аялах зам харилцааны бүх төлбөр, онгоцны буудлаас угтах ба үдэх 2 талын зардал, аяллын хөтөч орчуулагчийн зардал, Камбожид байх хугацааны хоолны зардал, аяллын эрсдэлийн даатгал, үзвэр үйлчилгээний бүх хураамжнууд, виз авах үйлчилгээний хураамж зэрэг багтсан болно.

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

Өглөө 07:30 цагт Чингис хаан Олон улсын нисэх  онгоцны буудалд цугларсан байна. УБ-Инчён чиглэлийн нислэгээр 09:45 цагт нисэж, 12:50 цагт Инчён Олон улсын онгоцны буудалд бууна.  Үдээс хойш Инчён – Сим Рип чиглэлийн нислэгээр 19:00 цагт нисээд 22:25 цагт Сим Рип (Siem Reap) Олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Аяллын хөтөчийн хамт зочид буудал руу явна. (Энэ өдрийн хоолыг өөрсдөө хариуцна.) 

Хоёр дахь өдөр

Энэ өдөр Камбожи улсын буддын шашны гайхамшигт соёлын өвүүдтэй танилцана. Хотын төвд байх аялагч жуулчдын хөлд дарагддаг эртний хиндү шашны сүмийн цогцолбор Анкор Бат (Angkor Wat)–ыг үзнэ.  Үдээс хойш Анкор Том (Angkor Thom) хэмээх эртний дурсгалт газар руу аялна.  XIII зууны эхэн үед амьдарч байсан YII Жаяварман хааны зарлигаар бүтээсэн 9кв.км талбайтай чулуун хөрөг бүхий цогцолбор дурсгалуудыг үзнэ. Эгц тэгшээр өрж босгосон чулуун ханануудад 200 орчим бурхадын нүүрний дүрийг товойлгон бүтээсэн байдаг ба заримыг нь Камбожийн хаадуудын дүр хэмээн домоглодог. Мөн бурхадын бүтэн чулуун баримлууд байхаас гадна Камбожийн бас нэгэн бэлгэдэл болсон заануудын дүрснүүд ч бий.  Тус цогцолбороос 1км зайд байх Та Пром (Ta Phrom) хэмээх эртний шашны сүм сургуулийн барилгыг үзнэ.  1000 орчим жилийн настай барилга бөгөөд ойролцоох модны үндэснүүд барилгын хана даган дээврийг давж дээгүүр нь гарч ургасан байдаг нь нэн сонирхолтой.  Сим Рип хот руу буцаж оройн хоол идэх зуураа Камбожи үндэсний апсара бүжгийг сонирхоно.  (Өглөө, өдөр, оройн хоолтой.)

Гурав дахь өдөр

Нийслэл Пном Пен хот руу явж Камбожийн эзэн хааны цэцэрлэгт хүрээлэн, Эзэн хааны алтан дээвэрт Рояал палас ордонг үзнэ.  Пном пен хотын хамгийн том худалдааны төв зах,  дэлхийн бренд дэлгүүрүүдэд үйлчлүүлнэ. (Өглөө, өдрийн хоолтой.) 

Дөрөв дэх өдөр

Өглөө эрт далайн эргийн аялал жуулчлалын цогцолбор болох Синоуквилле (Sihanoukville) руу явж наран шарлага, массаж, олон үндэстний хоол унд, элсний волейбол, үндэсний бэлэг дурсгалын зүйл худалдан авах гэх мэтээр энэ өдрийг өөрийнхөө хүссэнээр зугаацаж өнгөрүүлнэ.  (Өглөөний  хоолтой.)

Тав дахь өдөр

Далайн эргээс Сим Рип хот руу явах ба энэ өдөр чөлөөт хөтөлбөртэй. Худалдаа наймааны гудамж, хар зах, төвлөрсөн худалдааны төвүүдэд матарын арьсан бүтээгдэхүүн, сувдан эдлэл, үнэт чулуу ба шүрэн гоёл чимэглэл, гар нэхээсэн урлалын бүтээгдэхүүн, хөвөн даавуу ба торгон хувцас, үндэсний бэлэг дурсгалын зүйлс зэргийн худалдан авалтуудыг хийх боломжтой.  Орой 23:25 цагт Сим Рип Олон улсын нисэх буудлаас нисэж, Инчён буудалд өглөөний 06:30 цагт бууна.  (Өглөө,  оройн хоолтой.)


Зургаа дахь өдөр

Инчён-УБ чиглэлийн нислэгээр 14:20-д нисээд 17:50 цагт Чингис хаан Олон улсын нисэх  онгоцны буудалд бууснаар аялал өндөрлөнө.  (Энэ өдрийн хоолыг өөрсдөө хариуцна.) 

ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: