Өдөр
1: УБ – Архангай, Өгий нуур /387 kms/
|
Өглөө 07:00 цагт УБ хотоос нэгдсэн автобусанд суун бүртгэлээ
хийлгэж, бэлтгэлээ хангана.
08:00 цагт УБ хотоос гарч Архангай аймгийн "Өгий нуур"-ын
зүг хөдөлнө.
Төв аймгийн Лүн сум – Дашинчилэн – 1000-ны зам гэсэн
маршрутаар Архангай аймгийн Өгий нуурын урд эрэгт байрлах жуулчны баазад байрлана.
Өдрийн хоол жуулчны бааз дээрээ иднэ
Чөлөөт цаг – Шувуу ажиглах, нум сумаар харвах, сагс,
элсний волейбол, хөл бөмбөг тоглох, нууранд сэлэх,
Аялагч өөрсдийн зардлаар: Моторт болон сэлүүрт завин
аялал, усны мотоцикл унах, чирэгч бананан завь унах, загасчлах гэх мэт
аялагчид өөрсдийн сонголтоор аялна.
19:00 Оройн хоолоо иднэ
20:00 Аяллын нээлт – Хөгжөөнт тоглоом, диско
Од дурандах
Амрах
|
Өдөр
2: Өгий нуур – Тэрхийн цагаан нуур – Хоргын тогоо /386 kms/
|
07:30 Өглөөний хөнгөн дасгал хийнэ.
08:00 Өглөөний цайгаа ууна. Өглөөний цайны дараа ачаагаа
баглана
09:00 Өвөрхангай аймгийн Хархорин сумын зүг хөдөлнө. Замдаа
Тайхар чулуу, Чулуутын хавцал үзнэ.
Аяллаа цааш үргэлжлүүлэн Тэрхийн цагаан нуурын зүг
хөдөлнө. Тариат сум хүртэл засмал, бааз хүртэл 15 км шороон замаар явна. /Архангай
аймгийн Тариат сум/ Тэрхийн цагаан нуурын хойд эрэгт байрлах жуулчны баазад
байрлана.
14:00 Бааз дээрээ өдрийн хоолоо иднэ.
15:00 Байгалийн сайхнаар аяллаа үргэлжлүүлнэ. Хоргын тогоо,
Өвгөн хад, Залуусын агуй, Ганц хүний агуй - Баазаас 8 км-н зайтай.
19:00 Оройн хоолоо иднэ.
Чөлөөт цаг – Ширээний теннис тоглох, нуурын хөвөөгөөр
алхах /Өөрсдийн зардлаар: Морь унах, завин аялал, дугуй унах, 4
дугуйтай мотоцикл унах/
|
Өдөр
3: Тэрхийн цагаан нуур – Тэлмэн нуур /310 kms/
|
07:30 Өглөөний хөнгөн дасгал хийнэ.
08:00 Өглөөний цайны дараа ачаагаа баглана.
09:00 Тэлмэн нуурын зүг хөдөлнө. Тэлмэн нуур нь Завхан
аймгийн Тэлмэн суманд оршдог давстай нуур. Нууранд гурван арал байх ба
нүүдлийн шувуудын цугларах цэг болдог. Шувуу ажиглах таатай орчин.
Нуурын эрэгт байрлах жуулчны бааз дээр байрлана.
Өдрийн хоол бааз дээрээ тухлан зооглоно.
Чөлөөт цаг – Нууранд сэлэх, нуурын шаврыг биеэндээ түрхэж
болно. Нуурын шавар нь харшилын эсрэг маш сайн үйлчилгээтэй.
19:00 Оройн хоолоо идэх
Бааздаа амрах
|
Өдөр
4: Тэлмэн нуур – Улаагчны хар нуур /170 kms/
|
07:30 Өглөөний хөнгөн дасгал хийнэ.
08:00 Өглөөний цайгаа ууна. Өглөөний цайны дараа ачаагаа баглана.
09:00 Улаагчны
хар нуурын зүг хөдөлнө. Тус нуурын эрэгт байрлах жуулчны баазад байрлана.
Өдрийн хоолоо
иднэ.
14:00 Хангайн
сувд хэмээн нэрлэгддэг байгалийн үзэсгэлэн цогцолсон Улаагчны хар нуурын элс
дээр амрах, аяллаа үргэлжлүүлэх. Тус нуур нь цэнгэг уст нуур юм.
19:00 Оройн хоол
|
Өдөр
5: Улаагчны хар нуур – Хяргас нуур - Хэцүү хад /220 kms/
|
07:30 Өглөөний хөнгөн дасгал хийнэ.
08:00 Өглөөний цайгаа ууна. Өглөөний цайны дараа ачаагаа
баглана.
09:00 Увс аймгийн Хяргас нуур, Хэцүү хадын зүг хөдөлнө.
Хяргас нуур болон Айраг нуурын голд байрлах нуурын эрэгт орших
тансаг жуулчны бааз дээр байрлана. Тус баазад зунжингаа “Хяргас нуурын эрэг
дээрх 247” болно гээд л бодчих. Дан ганц амралтанд очоод амрахаас илүү
хөгжилтэй, сэтгэл хөдөлгөх зүйлс байвал аялалд амт бас өнгө нэмдэг. Та үүнийг
жинхэнэ утгаараа мэдрэх болно. Нуурын эрэгт ялаа, шумуул байдаггүй нь их
онцлогтой.
14:00 Өдрийн хоолоо Хяргас нуурын эрэг дээр иднэ.
Хэцүү хадаар аялах, нууранд сэлэх
19:00 Оройн хоолоо идэх
20:00 Хөгжөөнт тоглоом
|
Өдөр
6: Хяргас нуур, Айраг нуур – Хавцал /20 kms/
|
07:30 Өглөөний хөнгөн дасгал хийнэ.
08:00 Өглөөний цайгаа ууна. Өглөөний цайны дараа 09:00 Хяргас
нуурын хавцал руу завин аяллаа үргэлжлүүлнэ. Аялал 1 цаг орчим үргэлжилнэ.
14:00 Өдрийн хоол
Чөлөөт цаг – загасчлах, нууранд сэлэх, нуурын эргээр амрах
19:00 Оройн хоол
21:00 Хоёр нуурын эрэгт Хаалтын галын наадам – Халуун вино
- Диско
|
Өдөр
7: Хяргас нуур – Ховд – Баянхонгор /1048 kms/
|
08:00 Ачаагаа баглаад өглөөний цайгаа ууна.
09:00 Ховд аймгийн зүг хөдөлнө. Ховд аймагтаа өдрийн хоолоо идээд Баянхонгор
аймгийн зүг хөдөлнө.
Баянхонгор аймгийн төвд зочид буудалд байрлана.
Оройн хоолоо буудлын ресторанд иднэ.
Амрах
|
Өдөр
8: Баянхонгор – Хархорин – УБ /690 kms/
|
08:00 Ачаагаа баглаад өглөөний цайгаа ууна.
09:00 Цайны дараа Хархорин сумын зүг хөдөлнө. Хархорин
музей, Эрдэнэ зуу хийдийг үзэх
Өдрийн хоолоо Элсэн тасархай өнгөрөөд иднэ. - Аялагчид
өөрсдийн зардлаар
УБ хотын зүг хөдөлнө.
|