Долоо хоногийн аяллын хөтөлбөр
Өдөр 1: Сээрийн нурууны тахь сэргээн нутагшуулах төвийн
“Тахь” жуулчны бааз дээр хүрэлцэн очих.
Өдөр 2: Тахь болон бусад зэрлэг амьтдыг үзэх сафари аялал
/Завхан гол дагуух
чацарганы шугуйгаар хийх явган аялал/.
Өдөр 3: Завхан голын эрэгт байрлах “Аргалант” рашааныг
үзэж сонирхох, Бааз дээр
амран өнжих / Голын эргийн
элсэн шарлагын газар амрах.
Өдөр 4: Малчин айлд зочлох.
Өдөр
1: Тахийн жуулчны бааз дээр ирэх.
Баазын ажилчид зочдыг угтан авч Хомын талын
БЦГ-ын онцлог, Байгаль хамгааллын хөтөлбөрүүд, газар нутгийн өвөрмөц байдал
түүх соёл, зан заншлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Мөн бааз дээр амрах,
аялахад шаардлагатай тайлбар, танилцуулгыг өгнө.
Өдөр 2:
Сэргээн нутагшуулж багаа тахь болон бусад зэрлэг амьтдыг үзэх
сафари аялал
Хомын талын байгалийн цогцолборт газар нь эх
нутагтаа устаад байсан тахийг амжилттай сэргээн нутагшуулж байгаа гурван газрын
нэг юм. Энд 2004 оноос эхлэн сэргээн нутагшуулах хөтөлбөр хэрэгжиж ирсэн бөгөөд
одоо 140 орчим тахьтай болоод байна.
Сээрийн
нурууны жижиг уулс, элсэн манхан, голын сайр зэрэг үзэсгэлэнт газрууд аялж,
зэрлэг адуу болон бусад зэрлэг ан амьтдыг үзэх хөтөчтэй аялал хийнэ. 4-5 цагийн
аялал нь тахь, цагаан зээр, янгир болон махчин шувуутай танилцах боломжийг
олгодог.
Завхан гол
дагуух чацарганы шугуйгаар
хийх явган аялал
Завхан голын хөндий дагуу байгалийн зэрлэг
чацарганы ойгоор зугаалж усны болон эргийн шувуудын амьдралыг ажиглан,
улирлаар хувьсан өөрчлөгдөх бургасан ойн үзэсгэлэнтэй өнгөний хослолыг үзэж
мэдээлэл авах аялал хийнэ.
Өдөр 3: Аргалантын рашааныг үзэх, бааз дээр амрах, голын
эргийн элсэн дээр амрах
Аргалант
рашаан нь Завхан голын эрэг дагуу байрладаг ходоод дотор, хоол боловсруулах
эрхтний үйл ажиллагаанд сайн, эмчилгээ сувилгааны зориулалтаар ууж
ашигладаг. 1980-аад оны дундуур
эмчилгээ, амралт зугаалгын зориулалттай тохилог байшин баригдсан ч харамсалтай
нь нийгэм, эдийн засгийн шилжилтийн үед сүйрсэн. Нутгийн иргэд болон Ховд, Увс,
Говь-Алтай зэрэг аймгуудын иргэд энэхүү алдартай рашаан усаа зорин ирж эрүүл
мэнддээ анхаарч рашаан уудаг.
Бааз дээр амрах: Олон өдрийн идэвхтэй
амралтын дундуур ТАХЬ эко бааз дээр нэг өдөр амран өнжих нь жуулчдын алжаал
ядаргааг тайлахад чухал. Амрах хугацаандаа төрөл
Алтан
шаргал элсэн эрэг дээр цагийг зугаатай өнгөрүүлэх. Хамгаалалттай нутгийн хойд
хэсгээр Завхан гол урсдаг бөгөөд түүний дагуу чацаргана, бургас бүхий байгалийн
ой ургана. Энэ голын эрэг дагуу наранд шарж, үзэсгэлэнт элсэн эрэг дээр зугаалж болно.
Онгон дагшин уул ус, элсэн манхан, нуур
цөөрмөөр хүрээлэгдсэн өвөрмөц онцлог бүхий зэрлэг ан амьтдын өлгий нутгаар
аялж, нүүдэлч малчдын ахуй соёл, зан заншилтай танилцах сайхан боломж бүхий
аяллыг танд санал болгож байна.
Өдөр 4:
Нутгийн нүүдэлч малчин айлд зочлох & Буцах
Нүүдэлчдийн гэрт зочлох, нүүдэлчдийн ахуй
соёлтой танилцах, морь тэмээ унах, мал хариулах, маллах, сүү цагаан идээ
боловсруулах уламжлалт аргыг сонирхох, гар бие оролцоно.