АЯЛАЛ - ХӨВСГӨЛ


Жич: Зөвхөн байгууллага, хамт олон, гэр бүлийн захиалгаар зохион байгуулна.

  • Тус аялалд 5-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно.
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-10 насны хүүхэд аяллын төлбөрөөс 10% хөнгөлөгдөх ба 11 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аяллыг 3-7 хоногийн өмнө захиалах ба 1-2 хоногийн өмнө захиалах бол зохион байгуулах боломжгүй гэдгийг анхаарах. Мөн аяллын урьдчилгаа төлбөрийн 20% төлөгдсөн тохиолдолд аяллын бэлтгэл ажлыг хангаж эхэлнэ. Үлдэгдэл төлбөрийг аялал эхлэх өдөр, эсвэл өмнөх өдөр 100% төлсөн байна.
  • Аяллын хугацааг 5 өдөрт багтаан богиносгох боломжтой ба зарим үзэх газрууд хасагдах боловч аяллын төлбөрт бараг өөрчлөлт орохгүй болохыг анхаарна уу.
  • Аялал захиалах утас: 91913166, 94993166




АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР

Хархорин – Хорго Тэрхийн цагаан нуур - Хөвсгөл   (1910km)


Нэг дэх өдөр. Өглөө эрт аяллын гараагаа эхэлж УБ хотоос баруун тийш 280км зам туулж Элсэн тасархайд хүрнэ. Замын өмнөх элсийг Их Монгол элс, замын хойд талын элсийг Хөгнө тарнын элс хэмээнэ. Элсний хойд хаяанаас үргэлжлэх Хөгнө хан уул нь говь хээр, хангай хээр хосолсон байгалийн өвөрмөц тогтоцтой уул бөгөөд Өндөр гэгээн Занабазар хутагтын үүсгэн байгуулсан Өвгөний хийд болон Эрдэнэхамбын хийдийн туурь, сүүлд сэргээсэн суварга дуган зэрэг бий. Тэдгээрийг үзэх боломжтой бөгөөд үзэх тасалбар нь 2000 төгрөг байдаг. Мөн Элсэн тасархай дээр 30 минут тэмээ унахад 8000 - 10000 төгрөг болно.  Өдрийн хоолоо Элсэн тасархайн дэргэд иднэ. Дараа нь аяллаа үргэлжлүүлж Хархорин сум хүрэх ба 2011 онд байгуулагдсан Хархорум музей, эртний түүхт Эрдэнэзуу хийдийг үзээд Эзэнт гүрний зураг бүхий ханан хөшөөд, эр хүний чулуу, Мэлхий чулуу зэргийг үзэж сонирхоно. Дараа нь Орхон голын хөвөөн дээр байх жуулчны баазад бууна. 360км


2 дахь өдөр. Өглөөний цайны дараа Архангай аймгийн төв Цэцэрлэг хот руу хөдөлнө. Аймгийн төвийн Угсаатны музей, Буддагийн цэцэрлэгт өндөрлөг зэргийг үзээд Цэцэрлэг хотын хүнсний захаар орж үйлчлүүлнэ. Цааш үргэлжлүүлэн аялж Тайхар чулуунд хүрнэ. Хээрийн үдийн цай уугаад аяллаа үргэлжлүүлэн Тариат суманд байх Хорго, Тэрхийн цагаан нуур руу аялна. Замдаа Чулуутын хавцлыг үзэх ба тус хавцал нь 100 км үргэлжилсэн, 20 м өндөр ханан хавцал юм. Хоргын тогоо нь Монголын хамгийн сүүлд унтарсан галт уул бөгөөд одоогоос 8000 жилийн өмнө оргилж байсан гэдэг. Хоргын тогооноос халуун магма урсан гарч Тэрхийн голын усыг хааснаар Тэрхийн цагаан нуур үүсчээ.  Нуурын эрэг дээрх баазад байрлана. 310км

3 дахь өдөр. Өглөө эртлэн хөдөлж Хөвсгөл нуур чиглэн явах ба замдаа Салбартын халуун рашаан, байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан газруудаар аялсаар Мөрөн хотод дөхөж очоод буудаллана. 300км

4 дэх өдөр. Өглөө эртлэн Хөвсгөл нуураа зорин хөдөлж эхлээд Мөрөн хотоор дайрч Хатгал тосгонд хүрч, Хөвсгөл нуурын эрэг дагуу жуулчны баазад бууна.  Чөлөөт цаг. Аян замын алжаал ядаргаагаа тайлж, Хөвсгөл далайн үзэсгэлэнт байгалийн сайханд амарч тухална. 120км


5 дахь өдөр. Хөвсгөл нуурын эргээр явган, нуурын мандлаар Сүхбаатар хөлгөөр аялж нуурын орчинд өдрийг өнгөрүүлнэ. Сүхбаатар хөлөг онгоцоор аялахад хүүхэд 15 000 төг, том хүн 25 000 төгрөгний тасалбар авна. (Жич: Үнэ нэмэгдсэн байж магадгүй)



6 дахь өдөр. Буцах маршрутаар аялж Хөвсгөлийн Их уул, Хутаг-Өндөр сумдын нутгаар дайрч Булганы Сайхан суманд байх Уран тогоо уулын дэргэдэх Уньт баазад ирж өдрийн хоол иднэ. Уулын оройд гарч хотгор доторх жижиг нуурыг үзнэ. Уран тогоо нь Монгол оронд байх 400 гаруй галт уулын дотор хамгийн гоё тогтоцтойгоороо алдартай бөгөөд холоос харахад хонин тогоо хөмрөөд тавьчихсан юм шиг харагддаг онцлогтой. Булган хот, Эрдэнэт хотоор дайрч Амарбаясгалант хийдэд ирнэ. Анхдугаар богд Занабазарын дурсгалд зориулан барьсан хийд бөгөөд эртний түүх соёлын чухал газар юм. 460км


7 дахь өдөр. Аяллын сүүлчийн өдөр бөгөөд зам зуурт байгалийн үзэсгэлэнт байдлыг харж, Сэлэнгэ мөрөн, Хараа голын эрэг орчмоор түр зогсолт хийж амарсаар УБ хотод буцаж ирнэ. 360км









Аяллын үнэ:

  • 5-6 хүнтэй аяллын баг бол нэг хүний 580 000 төгрөг
  • 7-8 хүнтэй аяллын баг бол нэг хүний 480 000 төгрөг

 

Аяллын үнэнд багтсан зүйл:

  • Хоноглох зардал
  • Хоолны зардал (2 удаагийн хоол буюу өглөөний цай ба оройн хоол)
  • Машин ба жолоочийн үнэ
  • Жолооч ба хөтчийн хоноглох үнэ
  • Жолооч ба хөтчийн хоолны үнэ
  • Компаний үйлчилгээ үзүүлсэн төлбөр
  • Замын хураамжууд
  • Шатахууны зардал


Аяллын үнэнд багтаагүй зүйл:

  • Морь, тэмээ унах үнэ
  • Музей үзэх үнэ
  • Өдрийн хоол
  • Бүс нутгийн тах
  • Ахуйн жижиг хэрэглэлийн үнэ
  • Усан онгоцоор аялах үнэ
  • Хувийн ариун цэврийн хэрэглэл
  • Зураг авах, бичлэг хийх төлбөр
  • Ундаа усны зардал

 

Жич: Хамгийн бага гэхэд 5 хүний бүрэлдэхүүнтэй багийн захиалгыг авна.


Аяллын хөтөлбөр

ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: