ГОВЬ ӨМНӨД БҮСИЙН АЯЛАЛ

АЯЛЛЫН ТОЙМ

ӨДӨР-1
2020-09-27
1 Улаанбаатар - Мандалговь - Цагаан суварга
Таныг байрлаж буй газраас тань аван Дундговь аймгийн зүг хөдөлснөөр бидний аялал эхэлнэ. Дуу хуурын өлгий нутаг Дундговь аймгийн Мандалговь хот нь бидний аяллын эхний зогсоол. Эрт цагт далайн ёроол байсан өнөө цагийн байгалийн өвөрмөц тогтоц бүхий "Цагаан суварга"-ын бэлд отоглоно. Эндээс нар мандах, жаргахыг харахад энэхүү байгалийн үзэсгэлэнт газрын өнгө илүү тод үзэгдэнэ.

Хоол : Өглөө, Өдөр, Орой
Байрлах байр : Майхан

ӨДӨР-2
2020-09-28
Цагаан суварга - Даланзадгад - Баянзаг
Энэ өглөө бид усны элэгдлээр үүссэн 102 метр урт "Хэвтээ босоо"-гийн агуйг үзэн аяллаа эхлүүлнэ. Түүний дараа Өмнөговь аймагт очин Даланзадгад хоттой танилцан аяллаа үргэлжлүүлнэ. Үдэш нь үлэг гүрвэлийн өлгий нутаг хэмээн нэрлэгддэг археологийн чухал дурсгалт газрын нэг "Баянзаг - Улалзах цонж" БЦГ-ыг үзэж танилцан, отоглоно.

Хоол : Өглөө, Өдөр, Орой
Байрлах байр : Майхан



ӨДӨР-3
2020-09-29
Баянзаг - Хавцгайт - Хонгорын элс
Энэ өдөр бид Монгол улсын томоохон баянбүрдийн нэг болох "Хонгорын элс"-ийн бүс нутагт очиж, говийн нүүдэлчин айлд зочлон отоглоно. Нүүдэлчин ахуйтай танилцаж, тэмээ унаж, Хонгорын элсний хамгийн өндөр хэсэг Дуут манханд гарна. Өндөр, сүрлэг энэ элсэн манхны оройд нь мацаж гарахад ойр хавийн хүн мал, салхинд хийсэх элдэв юмсын чимээ ч тод сонсогдоно.

Хоол : Өглөө, Өдөр, Орой
Байрлах байр : Майхан


ӨДӨР-4
2020-09-29
Хонгорын элс - Ёлын ам - Даланзадгад
Аяллын 4 дэх өдөр бид Алтай нурууны үргэлжлэл болох “Говь гурван сайханы” зүүн сайхан ууланд орших, "Ёлын ам", "Мухар шивэрт" зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг үзнэ. “Ёлын ам” нь зуны аагим халуун өдрүүдэд сэрүү татуулсан уулын горхи, мөсөн хавцал бүхий, аргаль, янгир, ирвэс, шилүүс, саарал чоно гэх мэт ан амьтад, шувуудын өлгий болсон байгалийн үзэсгэлэнт газар юм. Үдэш нь Даланзадгад хотод зочид буудалд амарна.

Хоол : Өглөө, Өдөр, Орой
Байрлах байр : Зочид буудал


ӨДӨР-5
2020-09-30
Даланзадгад - Бага газрын чулуу - Улаанбаатар
Энэ өдөр бидний аяллын сүүлийн өдөр бөгөөд Дундговь аймгийн "Бага газрын чулуу" байгалийн үзэсгэлэнт газрыг үзэн Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө. Тавиур дээр давхарлаад тавьчихсан зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон хайрхан Бага газрын чулуу хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгальд чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.

Хоол : Өглөө, Өдөр, Орой