ТАЙВАНЫ АЯЛАЛ


Зөвхөн байгууллага, хамт олны захиалгаар зохион байгуулна.
  • Тус аялалд 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Байгууллага хамт олны захиалгаар амжилттай зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд Тайванаас монголчууд шүрэн хөөрөг болон хөөрөгний толгойн шүрийг ихэвчлэн худалдаж авдаг. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авах, анагаахын салбарын үйл ажиллагаатай танилцах, эмчлүүлэх зэрэг зорилгоор голдуу аялдаг.
  • Аялал 4 шөнө, 5 өдөр үргэлжилнэ. 
  • 0-2 насны хүүхэдтэй бол аяллын төлбөр 90%, 3-12 насны хүүхэд аяллын төлбөрөөс 20% хөнгөлөгдөх ба 13 наснаас дээш бол аяллын үнийн дүн өөрчлөгдөхгүй болно.
  • Аяллыг чанартай зохион байгуулж, чадварлаг аяллын хөтчөөр хангана. 
  • Захиалагч байгууллага болон аялагч тус бүртэй гэрээ байгуулна.
  • Захиалагч байгууллагын ажлын байранд аяллын хөтөлбөрийг пресентейшн хэлбэрээр танилцуулна.
  • Аялагчдыг аяллын эрсдэлийн даатгалд хамруулна.
  • 20-иос дээш хүний бүрэлдэхүүнтэй тохиолдолд тухайн улсад ажиллаж амьдарч буй монголчуудаас аяллын хөтчийг нэмэгдүүлж авна.
  • Аялал захиалах утас: 94993166, 91913166
Аяллын төлбөр:
  • Аялалд 10-15 хүртэл хүн оролцоно.
  • Нэг аялагчийн төлбөр 1,450,000 төгрөг + нислэгийн төлбөр.  

Аяллын төлбөрт багтсан зүйл:

  • Өглөөний цайтай зочид буудал 4 шөнө
  • Хөтөлбөрийн дагуу аялах зам харилцааны бүх төлбөр
  • Онгоцны буудлаас угтах ба үдэх 2 талын зардал
  • Аяллын хөтчийн зочид буудал, хоол, нислэг гэх мэт бүх зардал
  • Тайванд байх хугацааны өглөө, өдөр, оройн хоолны зардал
  • Аяллын эрсдэлийн даатгал
  • Үзвэр үйлчилгээний бүх хураамж
  • Визний материал бүрдүүлэлт ба визний хураамж 120,000 төг

Тайпэй 101: Тайваны нийслэл Тайпейд сүндэрлэх 101 давхар Олон улсын худалдааны төв нь 508 метр өндөр ба Тайпейгийн шинэ дүүрэгт байрладаг. 2004-2010 он хүртэл дэлхийн хамгийн өндөр барилга гэж нэрлэгдэж байв. Уг барилгыг Хятадын архитекторч Си Вай Лее зохиож Тайваны барилгын алдартай компани болох КТРТ гүйцэтгэжээ. Барилгыг газрын гадаргаас дээш 101 давхар, газрын гүн рүү 5 давхар доош барьжээ. Гадаад дотоодын аялагч, худалдан авагчдыг зөөх зориулалттай цахилгаан шат нь 5 дугаар давхараас 88 дугаар давхар хүртэл ердөө л 37 секунд зарцуулдаг. Энэхүү өндөр барилгын 88 дугаар давхарт гарахын тулд 500 тайван доллар буюу ойролцоогоор 33 мянган төгрөг төлнө. Манантай, бүрхэг, бороотой өдрүүдэд тус 88 давхраас Тайпэй хотын ямар ч үзэмжийг харах боломжгүй бөгөөд мөнгөө хий дэмий үрсэн болдог байна. Гэвч 88 дугаар давхарт нь бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж, дурсгалын зураг авхуулах боломжтой.

Чан Кай Ши талбай: Тайпэй хотын төв талбай буюу Чан кайшигийн дурсгалын цогцолбор нь түүхийн музей, улсын дуурийн театр, концертын томоохон танхимаас бүрдэнэ. Талбайн төвд байх Чан Кай Ши-гийн хөшөө бүхий өндөр чулуун барилга нь 76метр өндөр бөгөөд 1905 онд японы колончлолын эрин үед Тайваны цэргийн баазуудын их бууны баг байрлаж байсан газар юм. 1975 оны 4 дүгээр сарын 5-нд ерөнхийлөгч Чан Кай Ши нас барахад түүний дурсгалд зориулж хөшөөг нь босгосон байна. Тус дурсгалын цогцолборыг бүхэлд нь 1976-1980 онд барьж байгуулжээ.

Аяллын хөтөлбөр

Нэг дэх өдөр

УБ - Хонконг чиглэлийн нислэгээр 07:50-д нисэж, 12:20-д Хонконгийн Олон улсын онгоцны буудалд бууна.  Үдээс хойш Хонконг - Тайпэй чиглэлийн нислэгээр 17:40-д нисээд 19:25-д бууна. Аяллын хөтчийн хамт зочид буудал руу явна. (Энэ өдрийн хоолыг өөрсдөө хариуцна)

Хоёр дахь өдөр

Тайпэй хоттой танилцах аялал хийнэ. Тайван улсыг үндэслэгч Чан Кай Ши хөшөөт талбай (Chiang Kai-Shek Memorial hall)-г үзэж, Тайпэй 101 (Taipei 101) хамгийн өндөр барилгын 81 дүгээр давхарт гарч хотыг бүхэлд нь харна. Үдээс хойш аялагч жуулчид, хотын иргэдийн үйлчлүүлэх дуртай Тайпэй хотын хамгийн том чөлөөт худалдааны Шилин зах (Shilin market)-ыг сонирхоно.
(Өглөө, оройн хоолтой)


Гурав дахь өдөр

Тайваны далайн эргийн хойд болон зүүн хойд хэсгийн эрэг дагуу аялахаар явна. Галт уулын халуун магмын урсгалаас үүдэн тогтсон өвөрмөц геологийн тогтоц бүхий Ейли парк (Yehliu geopark)-аар аялал хийнэ. Далайн эргийн үзэсгэлэнт байгалиар явган аялал хийнэ. Үдээс хойш Тайпэй хотын хойд хэсгийн байгалийн үзэсгэлэнт Ян мин шян (Yang minh shan) цэцэрлэгт хүрээлэнд очно. 
(Өглөө, өдөр, оройн хоолтой.)


Дөрөв дэх өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд худалдааны төвүүд, барааны зах, чулууны зах (Jade market) зэрэг газруудаар үйлчлүүлнэ.
(Өглөө, оройн хоолтой)


Тав дахь өдөр

Тайпэй-Хонконг чиглэлийн нислэгээр Хонконг-д 09:55-д бууна. Бүртгүүлж суудлын талон бичүүлсний дараа татваргүй барааны дэлгүүрүүдээр үйлчлүүлэх боломжтой. 13:25 цагт Хонконг-УБ нислэгээр хөөрч 18:15-д Улаанбаатар хотод бууна. (Энэ өдрийн хоолыг аялагчид өөрсдөө зохицуулна.) 

ЗАХИДАЛ ИЛГЭЭХ:
Таны и-мэйл хаяг:
 
Захидал: