ӨДӨР-1
2021-11-24
· Улаанбаатар - Ханой - Пүкет
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна.
Бүртгэлээ хийлгээд /Аэро Монголиа/ 06:00 цагт хөөрнө. Ханой хотын Ной Бай онгоцны буудалд 10:40 цагт газардах ба түр саатаж онгоц цэнэглэнэ.
· 11:40 цагт Пүкет арлыг зорино. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 14:00 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ.
· Дараа нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.
· Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна.
· Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Симон тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна.
· Үдэш нь Патон суурингийн шоу цэнгээний Эргийн зам (Beach Road) -р зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай.
/оройн хоол/
ӨДӨР-2
2021-11-25
· Пүкет арал - Па На далайн хүрээлэн
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна.
· Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ.
· Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна.
· Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна.
· Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ӨДӨР-3
2021-11-26
· Пүкет арал -Пи Пи арлын аялал
“Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ.
· Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно.
· Өдрийн хоолоо тус арал дээр ирээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.
/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ӨДӨР-4
2021-11-27
Пүкет - Чөлөөт өдөр
· Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид Жансилон худалдааны төвөөр зочилно.Хүсвэл аялагч нар Пүкет арлын бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.
/өглөөний цай/
ӨДӨР-5
2021-11-28
Пүкет - Ханой - Улаанбаатар
· Ханой хотын зүг 06:00 цагт ниснэ. (Шөнө бид Пүкетийн олон улсын нисэх буудал руу хүргүүлэх ба бүртгэлээ хийлгэнэ.)
· Өглөө 10:40 цагт Ханой хотын Ной Бай нисэх буудалд газардана.
11:40 цагт Улаанбаатар хотыг зорин нисэх ба 14:00 цагт газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.