ВЬЕТНАМЫН НЯ ЧАНГ

АЯЛЛЫН ТОЙМ

Энэхүү амралтын хот нь наран шарлагын газар, ард түмний найрсаг зангаараа алдартай. Энэ хот нь бүтэн арван жилийн зайд наран шарлагын газраар хүрээлэгдсэн бөгөөд жилийн турш ус нь дулаан байдаг. Далайн эрэг дээрх ресторан, баар, кафены дагуух шөнийн амьдрал бол шумбах, шумбах нь маш сайн зүйл юм. Өнөөдөр Ня Чанг нь бүх Вьетнамын шилдэг наран шарлагын газруудын нэг юм. Ня Чанг хэд хэдэн алдартай арлуудтай; Хамгийн алдартай нь Хон Тре, Хон Ен, Хон Руа юм. Тиймээс усан онгоцоор аялж, далд оргилуудыг судалж, болор тунгалаг усанд сэлж зогсох жижиг тусгаарлагдсан арлуудыг олж мэдээрэй.

ӨДӨР-1

2021-12-17

Улаанбаатар – НяЧанг/Далайн эрэг/

 Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компанийн нислэгээр ........ цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Нячанг хотын Кам Ран онгоцны буудалд ....... цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Өмнөд Хятадын тэнгисийн сувд гэгддэг Ня Чанг бол уулын  бэл дэх 6 км гаруй үргэлжилсэн цагаан элсэрхэг наран шарлагын газрууд,  эргийн тогтмол тунгалаг ус бүхий Вьетнамын өмнөд хэсгийн үзэсгэлэнт эрэг юм.

/оройн хоол/

Зочид буудал: 4 одтой зочид буудал

ӨДӨР-2

2021-12-18

 Ня Чанг хот /Винпийрл сэдэвчилсэн хүрээлэн/

Өглөөний цайны дараа унаагаар На Транг хотын Винпирл ланд /Vinpearl land/ парк руу хүргүүлнэ. Энд ирээд кабел машинаар парк руу явна. Ингээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр паркаар зугаалж, хүссэн тоглоомондоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх юм. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань далайн эрэгт сандал дээр тухлан амарч болно. Орой нь тогтсон цагт цуглан унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

Зочид буудал: 4 одтой зочид буудал


ӨДӨР-3

2021-12-19

Ня Чанг хот /Ян Бэй хүрхрээний аялал/

Өглөөний хоолны дараа Ня Чанг мужын хамгийн том “Дам” захруу очиж сонирхоно. Энэ зах нь гурван хэсгээс бүрдсэн бөгөөд хоол хүнснээс эхлээд хувцас, торго, бэлэг дурсгалын зүйлс хүртэл худалдаалдаг. Дараа нь Понагар сүмийг үзэж сонирхоод НаТранг хотоос 45км “Ян бэй” цэцэрлэгт хүрээлэнрүү явж байгалийн үзэсгэлэнт хүрхрээг үзэн, матартай хамт зураг татуулж, хөгжөөнт тоглоом зохиох боломжтой.  Үүний дараа угсаатны дуу, бүжиг, уламжлалт хөгжмийн зэмсгийн тоглолтыг сонирхоорой. Оройн хоолны дараа зочид буудалдаа очиж амарна.

/өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/

Зочид буудал: 4 одтой зочид буудал


ӨДӨР-4

2021-12-20

Ня Чанг хот /Чөлөөт өдөр/


Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Вьетнам бол шоппингийн диваажин. Хүсвэл аялагч нар Гурван арлын аялалд (тусдаа төлбөр төлөөд) явж бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.

/өглөөний цай/

Зочид буудал: 4 одтой зочид буудал


ӨДӨР-5

2021-12-21

Ня Чанг – Улаанбаатар

 Ня Чанг дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Улаанбаатар хотын зүг хөөрөн нисэх болно. газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.