МИАТ БОЛ МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХАМГИЙН ТОМ ЧӨДӨР ТУШАА

Нислэгийн тийзний тэнгэрт хадсан үнийн худал хөөрөгдөл, Кореан эйр-ын эрхшээлд байдаг МИАТ, энэ бүгдийн цаана мөнгө халаасалж суудаг хэдэн УИХ-ын гишүүд нийлээд МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ БАГАЛЗУУРДАЖ БАЙДАГ нь бодит үнэн.


Д.Бадрах:  

... Би онгоцны билетийн касс ажилуулдаг, бас хааяа нэг жуулчин авчих гэж оролддогын хувьд бүүр нэг бачимдаад л явдаг, шийдэгдэхгүй олон жил болж байгаа асуудлын талаар салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ маань харин маш зөв ойлголттой явааг хараад ихэд сэтгэл хөдлөн утас, хуруу нийлүүлэхээр зориг шулуудав аа. “Монголд ирэх жуулчдад онгоцны билет олдохгүй бна, олдсон ч үнэтэй бна!” гэдэг асуудлын талаар л даа.


Саяхан, намрын нэгэн налгар өдөр хөрш найзтайгаа хүүхдүүдээ аваад, ойрхон агаар салхинд гардаг баатрууд болж нисэхийн урдхан талын Жаргалантын амны “Чингисийн хүрээ” оров оо. 9:30 өнгөрөөгөөд баазын урд амыг өгсөж хүн цөөтэй, агаар гэж тасархай газар олоод хэдүүлээ 3-4 цаг суулаа, сүүлдээ хүүхдүүд залхах, өлсөх тийшээ болоод бууцгаахын алдад найз маань асууж бна шүү. “Ингэхэд хөгшөөн энэ онгоцны буудал чинь одоо яахаараа хэдэн цаг болж байхад ганц ч бүдүүн онгоц хөөрч буудгүй юм бэ?” гэж.


Би бодлоо, 20 жилийн өмнө намайг нисэх хавиар ажилтай хэмээн гүйж явахад л өглөө Эйрфлот ирээд буцдаг, Сөүл, Бээжин хөөрчдөг, тэгээд өдөржин гиюүрч байгаад оройхон нөгөө явсан хэд нь эргээд буух үед эргээд жаахан хөдөлгөөн ормор болоод харьцгаадаг байсан, одоо ч яг хэвээрээ, Эйрфлот дээр 7 хоногт 2-хон удаа Туркиш эйрлайн л нэмэгдсэн юм даг уу даа.


Ингэхэд хүмүүс  ээ, одоо чинь өчнөөн цаг хугацаа өнгөрөөд 20 жилийн өмнөхөөс ирж очдог хүмүүс нь ч өчнөөн өсч нэмэгдчихээд байхад бахь байдгаараа гэдэг арай дэндүү биш гэж үү.


Асуудлын гол нь хаалгаа томруулах цаг болчоод байгаа юм шүү дээ! Аливаа зүйл олон байвал үнэ нь хямдарна биз дээ. Зөвхөн суудал олдохгүй байгаагаас хичнээн их мөнгө алдаж байна аа, үнэхээр харамсмаар...


Дээр нь нэмээд аялал жуулчлалын салбарынхаа өмнө тулгамдаад буй нэг асуудлаа та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо. Манайх жилд 400 000 жуулчин авдаг гэжээ.


400 000 аа??? Хэдүүлээ одоо ингэж өөрсдийгөө хуурцгаахаа больё оо, ккк. Онигоо шүү! Минийхээр 100 000 л байх. Харин бид агаарын тээврийн салбараа либералчлаад + визний бодлогодоо өөрчлөлт оруулчихад л үнэхээр 400 000 жуулчинг жинхэнэ утгаар нь авч чадна шүү нээрээ!


За за танай тэр онгоцны билет үнэтэй нь хамаа алга, гоё зуны улиралд чинь Монголд очоод үзчихэе гэсэн 3-4 гэр бүлийн найзуудын жижиг групп жуулчид (FIT) маш их байдаг.


Гэтэл яадаг билээ? Уучлаарай “суудал үнэхээр алга” гэсэн хөгийн хариулт өгч байсан тохиолдол маш их байгаа. Нэг үеэ бодвол нүүр улайхааргүй, зөндөө зочид буудлуудтай болчихоод бна, даанч нөгөөдүүл нь жилийн 3 улиралд нь таг харанхуй!


Тэгэхээр цаашид яах ёстой юм?


1) Шинэ нисэх буудал - OPEN SKY  байх ёстой.


2) Аяллаар ирж байгаа жуулчдад олгодог визний журмаа ядаж хөнгөвчлөх! (визгүй болгочих гээгүй шүү) Аяллаар ирж байгаа жуулчин шууд хил дээр визээ авч болдог (tourist card/visa upon arrival) эсвэл гарахад нь авчдаг (exit fee) болгох хэрэгтэй байна. Манай одоогийн мөрдөж байгаа визний журам Монголд ирж мөнгөө үрэх хүсэлтэй маш олон жуулчдын хувьд “хамгийн толгой өвтгөсөн асуудал” нь байгаад байгаа юм.


3) За дараа нь яах вэ, эхлээд та нар тэр модон жорлонгоо засчих гэж үү? Засчихна аа, ядах юмгүй засчихна. Хувийн хэвшил мөнгө үнэртвэл үнэхээр маш хурдан хөдөлнө шүү! Үлдсэнийг нь зүгээр л аялал жуулчлалын нөхдүүдэд даатгачих.


4) Аялал жуулчлалын компаний хувьд зуны хаалтаа хийгээд олсон хэдээ тооцож суухад нээх сүртэй ашиг байхгүй тааруухан л байдаг юм. Гэхдээ тэр зочид буудлуудад, ресторан, зоогийн газруудад, жуулчны баазуудад, автобус баазуудад, хөтөч, жолооч нарт, Говь Гоёо-гийн дэлгүүрүүдэд, бүүр эцэст нь тэр уулын аманд морь унуулдаг айлууддаа хүртэл өгсөн, Монголдоо оруулсан мөнгөнийхөө нийт үнийн дүнг харахаар цаанаа л нэг сэтгэл өег байдаг шүү.


Аялал жуулчлал ингэж маш олон салбарт, олон олон ажлын байр, нэмүү өртөг бий болгодог үнэхээр гоё “ногоон бизнес” юм шүү дээ. Бидэнд өчнөөн боломжууд байгааг зүгээр хараад суухаар үнэхээр заримдаа хонгилын үзүүрт гэрэл гарах болов уу гэж бодогдох юм.




ТОО
0
0
0