Намар өвөл гэсэн хоёр улирлын заагт халуун рашаанд сууж, сая сая оддын дор дурсамжаа бүтээх аялал маань зарлагдаж байгааг дуулгая.
Эх орныхоо баруун хягаар Алтайн таван богд, Потанины мөсөн гол, цагаан гол, Хотон нуур, Бага түргэний хүрхрээ, хурган нуур үзэсгэлэнг үзэж УБ – Өлгий, Өлгий – УБ чиглэлд нислэгтэй аялалд урьж байна.
Өмнийн цэнхэр говийг хязгааргүй элсэн манхан, халуун хуурай гэж та төсөөлдөг үү? Тэгвэл энэ аялалаар говийн уул ус нь ан амьтдаар баялаг, урсгал булаг нь хүн амьтнаа хэрхэн ундаалж, ямар олон төрлийн