ЖУУЛЧДАД ТУСЛАХ ОЮУТАН ЦАГДАА НАРЫГ ДАХИН АЖИЛУУЛНА

 Өнгөрсөн жил хэрэгжсэн “Оюутан цагдаа” төсөл энэ жил дахин үргэлжилнэ.Засгийн газар, Цагдаагийн ерөнхий газар, Монголын оюутны холбоо хамтран энэ үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд энэ жил 100 гаруй залуусыг хамруулах юм байна. Тэдэнд Цагдаагийн ерөнхий газрын Сургалт дадлагын төвд холбогдох хууль, эрх зүйн анхан шатны мэдлэг болон хэрхэн аюулгүй байдлаа хангах, харилцааны соёлын талаарх мэдлэг олгоно. Оюутан цагдаагаар ажиллах сонирхолтой залууст тавих гол шаардлага нь гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой. Өнгөрсөн жил нийт 88 оюутан энэ төсөлд хамрагдсан юм.

ТОО
0
0
0