ИХ БРИТАНИЙН ВИЗИЙН ХУРААМЖИЙН ҮНЭ ЭНЭ САРЫН 6-НААС ЭХЛЭН НЭМЭГДЭНЭ

 

Их Британийн визийн хураамжийн үнэ дөрөвдүгээр сарын 6-наас эхлэн нэмэгдэнэ гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээллээ. Шинэ журам бүх улсын иргэдэд хамаатай аж.

Тухайлбал, хоёр жилийн аялал жуулчлалын визийн хураамжийн үнэ 24 фунт стерлингээр буюу 324 болж, 6 сар хүртэлх жуулчны виз 2 фунт стерлингээр буюу 85 болон нэмэгдэх юм байна.

Түүнчлэн оюутны визийн хураамжийн үнэ хоёр дахин нэмэгдсэн. Үүнд зургаан сараас нэг жилийн хугацаанд хүчинтэй визийн үнэ 83 байснаас 162 фунт стерлинг болжээ.

Харин гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид болон сэтгүүлчдийн визийн хураамжийн үнэ энэ сарын 6-наас эхлэн 514-өөс 535 фунт стерлинг болж нэмэгдэх аж.

ТОО
0
0
0