Өдөр 1
Улаанбаатар- Цагаан суварга
Өглөө 07:30 цагт Баянгол зочид буудлын авто зогсоол дээр цуглаад 8:00
цагт Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт байрлах Цагаан суварга байгалийн
үзэсгэлэнт газрыг зорин хөдөлнө.
Туулах зам 450 км. Майханд
хононо.
Эрт
цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад
салхи усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад
суварга мэт харагддаг тул Цагаан суварга хэмээн нэрлэжээ. Цагаан
Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 30-д метр бөгөөд нийтдээ 400 гаруй
метр сунаж тогтсон байдаг.
(өдөр,
оройн хоол)
Өдөр 2
Цагаан суварга - Ёлын ам
Өглөө эрт цайгаа уугаад Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт байх
Зүүнсайхан уулын Ёлын ам хэмээх байгалийн цогцолборт газрыг зорино.
Туулах зам 210 км. Майханд хононо.
Ёлын ам нь Өмнөговь
аймгийн төвөөс баруун тийш 56 км-т Зүүнсайхан ууланд байрлалтай Говь гурван
сайханы байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд багтдаг байгалийн
үзэсгэлэнтэй газар нутаг юм. Анх 1965 онд Ёлын амыг дархан цаазат газар
болгох АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч байжээ. Энд ёл шувуу их байхаас гадна
янгир, аргаль, ёл шувуу зэрэг ховор амьтад бий.
(өглөө,
өдөр, оройн хоол)
Өдөр 3
Хонгорын элс
Өглөөний цайны дараа Хонгорын элсийг зорин аяллаа үргэлжлүүлнэ. Оройн
нар жаргахтай уралдаж, Хонгорын элсний хамгийн өндөр цэг болох Дуут манханы
орой дээрээс нар жаргахыг харна. Элсэн манханы оройд нар жаргах энэ
агшныг гэрэл зургийнхаа дуранд буулгаад майхандаа ирж амарна.
Туулах зам 165 км. Майханд хононо.
Хонгорын элс нь баруун
хойноос зүүн урагш чиглэн 130 гаруй км үргэлжилсэн, 3- 5 км, зарим газартаа 20
гаруй км өргөн манай орны хамгийн урт элсэн манхан бөгөөд хамгийн өндөр хэсэг
болон Ханан элсний өндөр нь газрын гадаргаас 195 м өндөр. Элсэн манханууд нь
салхины нөлөөгөөр нуран гулсахдаа нисэх онгоц мэт хүнгэнэн дуугарах нь холоос
сонсогдоно. Ийнхүү дуугардагаас нутгийн иргэд “Дуут манхан” хэмээн нэрлэдэг аж.
(өглөө,
өдөр, оройн хоол)
Өдөр 4
Баянзаг – Онгийн хийд
Өглөөний цайны дараа Баянзагийг зорин аяллаа үргэлжлүүлнэ. Энэ газарт
заг их ургадаг тул Баянзаг гэж нэрлэжээ. Туулах зам 280 км. Майханд хононо.
Баянзаг: Англи хэл
дээрх ном зохиолд Flaming Cliffs («Галт хясаа») гэдэг нэр зонхилдог бөгөөд
1920-иод онуудад Америкийн Байгалийн түүхийн музейн зохион байгуулсан Төв Азийн
экспедицийг ахлан энд ирсэн палеонтологич Рой Чэпмен Эндрюс хадан хясааны тод
улбар өнгөөр өгсөн нэр юм. Уг өнгө нь ялангуяа нар жаргах үед онцгой тодордог.
Заг их ургадаг учраас Баянзаг нэрийг авчээ. Мөн нутгийнхан Ширээ шавар, Тэмээн
шавар, Улалзах цонж] гэхчлэн нэрлэх нь бий бөгөөд Төв Азийн экспедицийнхний
баримт материалд Шавар ус гэсэн байдаг.
Палеонтологийн
ховор олдворууд олдсон газар гэдгээрээ дэлхий дахинд алдаршсан. Үлэг гүрвэлийн
үүрийг дэлхийд анх удаа чухам эндээс олжээ. Үүнээс гадна Велоцираптор болон
бусад олон арван сүүн тэжээлтний үлдэгдэл олдсон.
Энд өдрийн хоолоо идээд Онгийн хийдийг
зорино.
Онгийн хийд: Дундговь
аймгийн Сайхан-Овоо сумаас зүүн урагшаа 18 км-т орших Онгийн хийд байрлалын
хувьд тун өвөрмөц, сонин тогтоцтой нутагт байрладаг, түүхийн чухал дурсгалт
газар юм. Онгийн хийдийн цогцолбор дурсгал болох Онгийн гол, Хошуу хурлын хийд,
Шаазан хотын туурь, Сэнжит хад нь Дундговь аймгийн Есөн гайхамшгийн нэгээр
нэрлэгдсэн байдаг.Говийн “хангай” гэгддэг Онгийн голын хөндийд байрлах хийдийн
туурь 1760-1810-аад оны үеийн түүхийг өгүүлнэ. Тухайн үед 1000 гаруй лам хувраг
шавилан суудаг 28 сүм дугантай байж.
(өглөө,
өдөр, оройн хоол)
Өдөр 5
Элсэн тасархай
Өглөөний цайны дараа Элсэн тасархайг зорин замдаа гарна. Элсэнтасархайд
хүрч нутгийн малчин айлд хононо. Морь тэмээ унах боломжтой.
Туулах зам 290 км. Малчин айлд
хононо.
Элсэнтасархай: Төв аймгийн
Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг
дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж, Хөгнө хаан уулын баруун талаар сунаж
тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж
байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж
нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас,
хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана.
(өглөө,
өдөр, оройн хоол)
Өдөр 6
Хустай нуруу - Улаанбаатар
Аяллаа өндөрлөх өдөр. Өглөөний цайгаа уугаад, Хустайн байгалийн
цогцолбор газрыг зорин замдаа гарна.
Туулах зам 330 км.
Хустайн нуруу: Монгол оронд
бүрмөсөн устаж үгүй болоод байсан тахийг Нидерланд, Чех зэрэг орнуудын
амьтны хүрээлэн, нөөц газруудаас авчирч Хустайн нуруунд сэргээн нутагшуулж
байгаа билээ.
Анх
1992 оны 6-р сарын 5-нд, Дэлхийн байгаль хамгаалах өдөр 16 тахь эх нутгийнхаа
хөрсөнд гишгэсэн бол түүнээс хойш 4 удаагийн тээвэрлэлтээр 68 тахь нэмж авчран,
нийтдээ 84 тахь нутагшуулсан нь өдгөө 330 гаран тоо толгойд хүрчээ.
(өглөө,
өдрийн хоол)