Завхан голын дунд хэсгээс
голын адаг хүртэл 330 гаруй км үргэлжилж, 2724 км2 талбайг эзлэх Монгол орны
хамгийн том элсэн манхан юм. Энэ элсний захад буюу Жаргалант сумын нутагт,
Завхан голын хөндийд Эрээн нуур, Ажиг нуур зэрэг үзэсгэлэнт нуурууд бий. Эрээн
нуур нь Жаргалант сумаасаа 60 гаруй км зайтай, элсний захаар Дөрөө, Бударгана
гэсэн нуурууд бий. Монгол элсний хойд талаар Монголын алдарт голуудын нэг
Завхан гол урсана. Монгол элс нь баруун хязгаарын байгалийн гайхамшгуудын нэг.
Эх сурвалж:
1. Нэргүй. Ш.
“Хөтөч-тайлбарлагч нарын мэдлэгийн санд”
2. Шагдар. Ш. “Монгол
орноор жуулчлах 100 зам”