• Зургийг С.Бадамханд
    ОНОН БАЛЖ
    Хэнтий, Дорнод аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    ХӨГНӨ ТАРНА
    Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн зааг нутгууд
  • Зургийг Д.Батболд
    МЯНГАН УГАЛЗАТ УУЛ
    Ховд аймгийн Цэцэг сум
  • Зургийг Б.Мөнхтуг
    ОРХОН ГОЛЫН ХӨНДИЙ
    Өвөрхангай, Архангай аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    МӨНХХАЙРХАН УУЛ
    Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөнххайрхан сумын зааг
  • ХАР-УС НУУР
    Ховд аймгийн Буянт, Мянгад сумын нутгууд
  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сум
    ТУЖИЙН НАРС
    Зургийг Ч.Буянбадрах
  • Архангай аймаг
    ТЭРХИЙН ЦАГААН НУУР
    Тариат сум
  • Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сум
    ХАН ХӨХИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Тариат сум
    ХОРГО УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Өмнөговь
    ЁЛЫН АМ
    Говь гурван сайхан, Зүүнсайхан уул
  • Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сум
    ХӨВСГӨЛ НУУР
    Зургийг Ч.Буянбадрах

4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

ХАН ХӨХИЙ - ХЯРГАС НУУР

Хангайн нурууны хамгийн баруун талын салбар уулс болох Хан Хөхийн нуруу, нөгөө талаас Хяргас, Айраг нуур, Завхан Хүнгүй голуудын адаг тэдгээрийн эргэн тойрны цөлөрхөг гандуу хуурай орчныг хамарсан нутаг юм. Байгалийн эрс тэс хэв шинж тод ялгаран хосолсон бүс юм. Хангай говь зэрэгцэн цөлөрхөг, гандуу хуурай орчин үүсгэдэг боловч нуур ус хоршин оршиж өвөрмөц хэв шинжийг бий болгосон байдаг. Энэхүү байгалийн өвөрмөц нутгийг хамгаалах, зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх зорилгоор Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутаг дэвсгэрт орших Хан хөхийн нурууг Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумдын нутаг дэвсгэрт орших Хяргас нуурын орчмын газар нутгийг хамруулан 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Хан хөхий-Хяргас нуурын байгалийн цогцолборт газар нь хоорондоо эрс тэс ялгаатай газрууд юм. Хан хөхийн нуруу нь байгалийн өвөрмөц хослол бүхий газар бөгөөд ховор ургамал, ан амьтан, түүхийн дурсгалт зүйлс ихтэй. Их нууруудын хотгор луу түрж орон Увс, Хяргас нуурын хотгорыг зааглан оршдог. Хан Хөхийн нуруу нь Хангайн нурууны баруун төгсгөл боловч хотгорын нөлөөнд өмнөд хажуу нь нилээд автсан учраас Хангайн нурууны газарзүйн нийтлэг төрхөөс ихээхэн ялгаатай. Уулын ар хажууд нуга, тайга, ойт хээр тархсан байхад, өмнөд хажууг нь хуурай хээр бүрхсэн байдаг. Энэхүү янз бүрийн хослол нь Хан хөхийн нуруунд экологийн өвөрмөц орчинг бүрдүүлдэг төдийгүй байгалийн биеэ даасан мужийг үүсгэдэг онцлогтой. Уур амьсгалын онцлогтой уялдан Хан хөхийн нуруунд хөрс ургамалжилтын бүслүүрийн өвөрмөц хэв шинжүүд бүрэлдэн тогтжээ. Усны хагалбарын хувьд Төв Азийн гадагш урсгалгүй ай савд багтдаг бөгөөд Баруунтуруун, Зүүнтуруун, Хангилцаг, Овт, Их гол, Арснаг, Хустайн голууд, тэдгээрийн цутгал болох олон жижиг гол горхи эх аван урсаж Увс нуурт цутгана. Энэхүү байгалийн цогцолбор газарт Урт булаг, Ичгэний гол, Хүрээ асганы, Мухарын рашаан хэмээх хэд хэдэн рашаан бий. Нутгийн ардууд элэг цөс ходоод болон таван цул эрхтний өвчнийг анагаахад ууж хэрэглэдэг байна.

Уулын оройн хэсгээр бушилзат, улалжит бүлгэмдэл байхаас гадна тайгад нь хуш шинэсэн ой зонхилно. Голуудын хөндий дагуу хус, бургас, улиас элбэг байдаг. Эмийн ургамлаас юмдүүжин, алтан гагнуур, алтан хундага, таван салаа, эмийн бамбай, сөд цээнэ элбэг ургана. Мөн самар, үхрийн нүд, тошлой, хад, аньс, гүзээлзгэнэ, улаалзгана зэрэг жимс жимсгэнэтэй. Тус цогцолбор газрын 41.6 орчим мянган га талбайд ой тархсан бөгөөд гол төлөв хуш, шинэсэн ой зонхилно. Сүүлийн үед ой модыг нь эмх замбараагүй огтлох явдал тасралтгүй үргэлжилсээр байгаа бөгөөд хамгаалах арга хэмжээг авч байна. Буга согоо, бор гөрөөс, гахай, шилүүс, чандага, туулай, үнэг, чоно, хярс, дорго, нохой зээх, мануул, тарвага зурам элбэг тохиолдоно. Мөн тоншуул, хур сойр, ятуу хөтүү, тас бүргэд зэрэг шувуудтай. Сонин тогтоцтой боржин хад цохио, сэнжит хад, эгц цавчим хажуу бүхий хавцал зэрэг байгалийн дурсгалаас гадна хүн чулуу, хиргисүүр зэрэг түүхийн дурсгалт зүйл багагүй байдаг.