• Зургийг С.Бадамханд
    ОНОН БАЛЖ
    Хэнтий, Дорнод аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    ХӨГНӨ ТАРНА
    Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн зааг нутгууд
  • Зургийг Д.Батболд
    МЯНГАН УГАЛЗАТ УУЛ
    Ховд аймгийн Цэцэг сум
  • Зургийг Б.Мөнхтуг
    ОРХОН ГОЛЫН ХӨНДИЙ
    Өвөрхангай, Архангай аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    МӨНХХАЙРХАН УУЛ
    Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөнххайрхан сумын зааг
  • ХАР-УС НУУР
    Ховд аймгийн Буянт, Мянгад сумын нутгууд
  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сум
    ТУЖИЙН НАРС
    Зургийг Ч.Буянбадрах
  • Архангай аймаг
    ТЭРХИЙН ЦАГААН НУУР
    Тариат сум
  • Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сум
    ХАН ХӨХИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Тариат сум
    ХОРГО УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Өмнөговь
    ЁЛЫН АМ
    Говь гурван сайхан, Зүүнсайхан уул
  • Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сум
    ХӨВСГӨЛ НУУР
    Зургийг Ч.Буянбадрах

4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

УЛААН ТАЙГА

Хөвсгөлийн бүсийн баруун захад Хөг, Бүсийн голын сав дагуух өндөр уулс юм. Эндэхийн ян сарьдаг бүхий өндөр уул нуруудад эртний тэгшрэлтийн гадарга, мөстлөгийн гаралтай нуур элбэг байдаг. Жинхэнэ уулын тайгын бүслүүр тархсанаараа онцлог. Энд уртрагийн дагуу сунаж тогтсон Дээд, Дунд, Доод, Ногоон тайга хэмээх ян сарьдаг бүхий өндөр сүрлэг нуруунууд оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 3351 метр өргөгдсөн. Улаан тайгын нуруу нь Хөвсгөл орчмын өндөр уулстай харьцуулахад арай тэгшивтэр оройтой бөгөөд Хөвсгөлийн өндөр уулсын нэгэн адил өндөр уулын, уулын нугын, уулын тайгын босоо бүслүүр тод илэрдэг. Улаан тайгын нуруунд мөсөөр хучигдсан газрууд байсан учраас мөстлөгийн гаралтай жижиг нуурууд элбэг тархсан байна. Эдгээрээс Дэлгэр мөрөн, Хөг, Гунай, Бүсийн гол гэх мэт томоохон голууд эх аван урсдаг. Голын хөндий дагуу, нуурын эрэг орчмоор нилээд намагжсан байдаг. Энэ нутагт зэрлэг цаа, хандгай, халиу, суусар зэрэг амьтад бий.