• Зургийг С.Бадамханд
    ОНОН БАЛЖ
    Хэнтий, Дорнод аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    ХӨГНӨ ТАРНА
    Төв, Өвөрхангай, Булган аймгийн хилийн зааг нутгууд
  • Зургийг Д.Батболд
    МЯНГАН УГАЛЗАТ УУЛ
    Ховд аймгийн Цэцэг сум
  • Зургийг Б.Мөнхтуг
    ОРХОН ГОЛЫН ХӨНДИЙ
    Өвөрхангай, Архангай аймгийн зааг нутгууд
  • Зургийг Б.Баяр
    МӨНХХАЙРХАН УУЛ
    Баян-Өлгий аймгийн Булган, Ховд аймгийн Мөнххайрхан сумын зааг
  • ХАР-УС НУУР
    Ховд аймгийн Буянт, Мянгад сумын нутгууд
  • Сэлэнгэ аймгийн Шаамар, Алтанбулаг сум
    ТУЖИЙН НАРС
    Зургийг Ч.Буянбадрах
  • Архангай аймаг
    ТЭРХИЙН ЦАГААН НУУР
    Тариат сум
  • Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сум
    ХАН ХӨХИЙН НУРУУ
    Зургийг Б.Баяр
  • Архангай, Тариат сум
    ХОРГО УУЛ
    Зургийг Ч.Батзаяа
  • Өмнөговь
    ЁЛЫН АМ
    Говь гурван сайхан, Зүүнсайхан уул
  • Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр сум
    ХӨВСГӨЛ НУУР
    Зургийг Ч.Буянбадрах

4. БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОР ГАЗАР

СИЙЛХЭМИЙН НУРУУ

Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумдын нутагт улсын хил дээр орших Сийлхэмийн нурууны байгалийн үзэсгэлэн, өвөрмөц байдал, ховордсон амьтан, ургамал, түүх соёлын дурсгал, аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг харгалзан 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус байгалийн цогцолборт газар нь Дэлхийн байгаль хамгаалах сангаас санал болгож буй зайлшгүй хамгаалах 200 экобүс нутагт багтдаг ба Олон улсын болон Монгол улсын Улаан номонд орсон нэн ховор аргаль угалз, янгир, цоохор ирвэс зэрэг амьтад элбэг байдаг бөгөөд ялангуяа аргаль угалзын цөм нутаг юм. Сийлхэмийн нуруу нь улсын хил дээр өргөрөгийн дагуу сунаж тогтсон бөгөөд  Алтай Таван богдоос хойш үргэлжилсээр Чехачевын нуруу, Тагна уулын нуруутай залгана. Баруун талдаа бартаа ихтэй, хяр нь шовхдуу, хад чулуурхаг эгц хажуутай, ихээхэн хэрчлэгдсэн байдаг. Сийлхэмийн нуруу дунджаар 3000 метр өндөр бөгөөд гол оргил нь 3530 метр хүрдэг. Уулын хүрэн хөрснөөс ихэвчлэн бүрдэх боловч хар хүрэн, ойн саарал хөрс нилээд тархсан байдаг. Энэ цогцолбор газарт ОХУ руу гардаг Цагааннуурын хилийн боомт ажиллаж байгаа учраас дундуур нь коридор гаргасан байна.

Сийлхэмийн нурууны зүүн төгсгөлд Асгат орчмын багахан газарт шинэсэн ойтой. Хээрийн ургамал зонхилохоос гадна вансэмбэрүү, алтан хундага, зэрлэг сармис, уулын сонгино гэх мэт эмийн ургамал элбэг ургадаг. Дархан цаазтай аргаль угалз, янгир, цоохор ирвэс зэрэг амьтадаас гадна шар нохой шиг том тарвагатай учир “шар нохойт” гэж нэрлэгдсэн газар ч бий. Зарим үед хилийн цаанаас буга, зээр, баавгай хүртэл орж ирдэг байна. Нуур ус ихтэй болохоор усны шувууд, бүргэд, идлэг шонхор, ятуу хөтүү зэрэг шувууд цуглана. Сийлхэмийн нуруу нь эртний түүх соёлын дурсгалаар баялаг юм. МЭӨ III-II зуунд хамаарах 250 гаруй олдвор бүртгэгдсэн байна.