ДЭВЭЛИЙН АРАЛ

Баян-Өлгий, Увс аймгийн заагт орших Ачит нуураас гарсан Усан хоолойн гол, Ховд голын Дэвэлийн арал орчмын газрыг 2000 оны УИХ-ын 29 дүгээр тогтоолоор Монголд ховордож байгаа гургууль, зэгсний гахай, усны минж, зэрлэг чацарганыг хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтанд авчээ. Дэвэлийн арал нь Ачит нууур орчмын ус намгархаг газар бөгөөд экологийн тогтоц, биологийн төрөл зүйлээр давтагдашгүй өвөрмөц нутаг юм. Тийм учраас Дэлхийн байгаль хамгаалах сангаас зайлшгүй хамгаалах ёстой 200 эко бүс нутгийн нэг болох Алтай Соёны бүсэд багтаж Евроазийн сэрүүн бүсийн биологийн төрөл зүйлийн томоохон төв болдог. Хөрсний хувьд нугын ба нугат намгийн хөрс тархсан байдаг.

Ачит нуур Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Нуур усандаа Алтайн сугас, Монгол хадран зэрэг загастай.

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0