Төв аймгийн
нутагт Улаанбаатараас зүүн урагш 80 километр зайтай оршдог. Жанчивлангийн
рашаан амралтын зүүн өмнө оршдог уул юм. Хэнтийн нурууны өмнө захын төгсгөлийн
хэсэг бөгөөд далайн төвшнөөс дээш 1970 метр өндөр. Энэ уулын төв хэсгийн 500 га
талбайг эзлэх шинэсэн ой нь Хэнтийн нурууны хамгийн урд төгсгөлийн ой юм. Ийм
учраас энэ хавийн 31ам километр талбайг 1957 онд дархлан хамгаалж байгаа билээ.
Манай орны хээрийн бүсэд орших, уулын хээр болон ойт хээр хосолсон өвөрмөц
тогтоцтой байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар бөгөөд голлох өндөрлөгүүд нь далайн
төвшнөөс дээш 1700-1800 метр өргөгдсөн байдаг. Нагалхаан уул нь геологийн
тогтоцын хувьд Герциний атриат уул юм. Ашигт малтмалаар баялаг уул бөгөөд алаг
гантиг, шохойн чулуу, цагаан гантиг, усан болор, утаат болор, маргад, цагаан
тугалга, гянт, өнгө бүрийн аргай бий.
Нагалхаан уулын
ойн бүсэд шинэснээс гадна улиангар, улиас, хус, хусан торлог цагдуул гэх мэт
мод бут бага зэрэг ургадаг. Дэгд, бамбай, таван салаа, тарваган шийр, сөд,
ганга, нохойн хошуу, мэхээр зэрэг эмийн
болон бэлчээрийн ургамал элбэг. Буга, бор
гөрөөс, үнэг, чоно, мануул, тарвага, зурам, өмхий хүрэн, туулай, үхэр огодой,
элдэв оготно зэрэг амьтадтай. Нагалхаан уул түүхийн дурсгалт зүйлсээр нилээд
баялаг бөгөөд эртний болон Түрэг овог аймгийн булш, хиргисүүр их байдаг.