УЙГАРЫН ХААНТ УЛС

Түрэг улсыг мөхсөний дараа түүний байр суурийг Уйгарууд эзэлж YIII-IX зууны үед монгол нутагт оршин тогтнож байв. НТ 740 оны үед Түрэг улсын захиргаанд байсан уйгарууд бослого гарган өөрийн улсыг байгуулан 100 орчим жил оршин тогтносон. Уйгарын оршин сууж байсан газар нь хуучин хүннү, түрэгийн нутаг байжээ.


НТ 745 онд Пэйло “Куль билгэ” гэдэг цолтойгоор хаан ширээнд сууж, дараа нь хүү Моюнчур нь (747-759) залгамжлан сууж Уйгар улсыг хүчирхэгжин хөгжихөд ихээхэн хувь нэмрээ оруулжээ. Цэрэг армиа баруун, зүүн жигүүр болгон хувааж, баруун жигүүрийг хааны бага хүү, зүүн жигүүрийг ахмад хүү захирдаг болгожээ. Моюнчур НТ 755 онд Тан улстай агт морь, торго солилцох худалдааны гэрээ байгуулж, хаан суух хугацаандаа нийслэл Ордубалыкаас гадна Байбалиг (Байбалиг гэдэг нь “Баянбалгас” гэсэн үг), Хатун зэрэг хэд хэдэн хотуудыг байгуулсан бөгөөд тэдгээр хотуудын туурь одоо ч монголын газар нутаг дээр бий.


Ордубалык хотын нуранхай Архангай аймгийн Хотонт сумын нутагт Хар балгас нэртэйгээр үлджээ. Эл хотод хааны өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороолол, шашны сүм, цайз бэхлэлт зэрэг байгууламж байсан бөгөөд уртаашаа 25 км үргэлжилсэн том хот байв. Бусад хотуудад нанхиад худалдаачид суурьшиж, согд номын багш нар бурхны шашин, манехэйн шашныг номлож, судар шастирыг уйгар хэлээр орчуулж, сүм хийд байгуулан, чулуугаар яст мэлхий болон арслангийн баримал урлан байрлуулдаг байжээ. Уйгар улсын эдгээр хотуудыг 840 онд Енисейн  киргизүүд галдан шатааж сүйтгэжээ. 

Уйгар улс өөрийн бичиг үсгээс гадна хятад, согд бичгийг ашиглаж, албан хэрэг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастир орчуулан дэлгэрүүлж байв. Хожим Уйгар улсын бүрэлдэхүүнд байсан түрэг, монгол угсааны зарим аймаг уйгар бичгийг авч хэрэглэсэн бөгөөд улмаар Их Монгол Улсын үед төрийн албан ёсны бичиг болгосноор олон тооны харь үг монгол хэлэнд нэвтэрснээс гадна одон орон, тоон ухаан хөгжжээ. Уйгарууд тэнгэр, газрыг шүтэн уул овоо тахиж, бөө мөргөлийн зэрэгцээ буддын ба загалмайтны шашин шүтэж байв. Гэр ахуйн модон хэрэглэл хийдэг байсныг гэрчлэх баримт Увс аймгийн Зүүнговь сумын нутагт байдаг нэгэн булшнаас олдсон бөгөөд уйгарууд нас барагсдаа аягатай хоол хүнстэй нь хамт нутаглуулдаг байжээ.

 

Уйгарын үеийн олдвор: Хот суурин газрын тууриудаас сүм хийдийн ханан дахь мөргөлчин хүний зурагнууд,  80 см өндөртэй чулуун арслангууд олдсон. Мөргөлчний зураг нь уламжлалт бурхан зурах аргаар бүтээгдсэн байдгаараа онцлог бөгөөд эртний Энэтхэгийн бурхан зурах аргатай адил юм хэмээн судлаачид үздэг. Булган аймгийн Сайхан сумын нутагт гэрэлт хөшөөний дурсгал байх агаад 747-759 оны Уйгар улсын хөгжил цэцэглэлтийн тухай өгүүлжээ. Сүүжийн бичээсэнд “Би баян чинээлэг. Над малын хашаа саравч 10-аад бий. Миний мал тоо томшгүй олон билээ” хэмээн бичсэн байдаг ажээ.


 

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.


The Uyghur Khaganate (mid-8th to mid 9th centuries)

In 741, the Uyghur tribe from the Orhon and Selenge River valleys, who had been part if the Turkic Khanate confederation, took over. Also Turks, they set up their capital at Har Balgas or Ordu Baliq further up the Orhon Valley. They brought a period of peace by actively allying themselves with the Chinese Tang Dynasty and contributed further to the region’s cultural development by refining the Turko-Sogdian alphabet.

They translated numerous Chinese texts and also created the first indigenous Mongolian literature. (The Uyghur script was later adopted by Genghis Khan’s Empire and survives today as Old Mongolian.) While Buddhism had already made strong inroads, Manichaeism  a third century Gnostic religion positing that Man is both good and evil- became the official state religion, introducing a strong Persian element into the culture. The Uyghurs also staged a campaign of lopping the heads off stone statues left behind by the Turks.

The Uyghur Khaganate controlled roughly the territory as today’s Mongolia. But during this same period, burgeoning Tibetan Empire, which already controlled much if southeastern China, was pushing northwards and threatening China’s western flank, including control of the Silk Road, its riches crucial to both the Chinese and Uyghurs who had jointly established trading post along the route.

In an ironic turn of history – in view of Mongolia’s later extremely close religious and political links with the mountain kingdom – Uyghurs agreed early on to help the Chinese defeat and Tibetans. They also put down several rebellions against the nascent Tang Dynasty inside China. In return, the Chinese paid to the uyghurs, including the gift of a princess to the ruling khan.

Emboldened, the Uyghurs then launched a vicious military campaign against a rival steppe tribe in the Yenisei River Basin to the northwest, the Kyrgyz. Through the late 700s and early 800s, the Khahanate prospered and built its capital, today 46 kilometers (28, 5 miles) northwest of Harhorin, into a mighty trading centre with a fortress surrounded by walls and a canal. They also continued military campaigns against the Tibetans and Kyrgyz. But in 840, the Kyrgyz wrought their revenge by invading with a force of 80,000 horsemen, sacking and burning down the Uyghur capital and executing the khan. Other cities were also destroyed.

The defeated Uyghurs fled into Central Asia, including today’s Xinjiang region in western China – eventually this area was given the name Turkestan. When Arab armies to the west defeated the Tibetans, Islam became the new religion of the Uyghurs. With their strong commercial and literary expertise, the Uyghurs would later become crucial to the administration of the Mongol Empire, especially because of their written language.

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"



The Kyrgyz Period (mid-9th century – 11th centuries)

Originally from the headwaters of the Yenisei River, which flows north to the Arctic Ocean from southern Siberia due west of Mongolia’s Lake Hovsgol region, Kyrgyz were a pastoral people of Turkic origin who also engaged in hunting and fishing. They were particularly well known for their metallurgy. But as a small tribe, they were always subject to larger confederations from the Xiongnu period onwards. When they revolted against the constant depredations of the uyghurs in 840, they rapidly expanded southwards through the western part of today’s Mongolia to the Tien Shan mountains of Xinjiang and eastern Turkestan, which they dominated for 200 years.

Although they’re successfully overthrown the Uyghurs, they exercised only nominal control over their former empire, especially in the east. What power and influence they held was eventually crushed by the expanding Khitan, who were pushing west from eastern Mongolia. Today, many of their descendants live in Tuva, an autonomous Russian republic across Mongolia’s northwestern border. Others, driven by the Mongol Empire, migrated southwards where they now form the majority of Kytgyzstan’s population.

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0