ЖУЖАН БУЮУ НИРУН

НТ IY-YI зуунд Монголын газар нутаг дээр Жужан буюу Нирун улс оршиж байжээ. 402 онд Шэлүнь өөрийгөө “Жужан дэудай” буюу “Каган (хаан)” гэж өргөмжлөн Жужан улсыг үүсгэн байгуулжээ. Эл үеэс нүүдэлчид удирдагчаа каган буюу хаан гэдэг болжээ. Жужаны түүхэнд (330-555 он хүртэл) 23 хаан солигдож, хааныг хөвгүүд нь залгамжилдаг байсан байна. Эхний таван хаан үе залгамжлан суусан боловч 414 онд хаан суусан Татар төрийн ёсыг зөрчиж цэргийн хүчээр хааны эрх мэдлийг авч байжээ.


Жужан гэдэг нь хятадаар Жоужань гэсэн үг бол Нирун гэдэг нь Алунгуа болон түүний нөхөр Добу мэргэнээс хойш гарсан аймгуудыг нэрлэсэн “хувилан төрсөн” гэсэн утгатай үг ажээ. Өөрөөр хэлбэл, Алунгуа хатан гэрлийн туяанаас жирэмслээд төрүүлсэн гурван хүүгийн овогт хамаарагдах хүмүүсийг хэлдэг. Тийм учраас нирунчууд нь язгуур монголчуудын шууд өвөг дээдэс мөн ажээ.


Жужан улсын үеэс төрийн сайд, улсын их жанжин, ордны түшмэл, төрийн багш, бичгийн түшмэл гэх зэрэг цол хэргэм бий болсон гэдэг. Хятадын эртний түүхэн сурвалжид нирунчууд морио хуягладаг байсан тухай тэмдэглэжээ.  402 оны мэдээгээр “Вэй улс хуягт морь 2000 гаруйг Нирун улсаас олзлов” гэжээ. Түүнээс гадна Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Цамбагарав уулын хадан дээрх сүг зурагт Жужаны хуяглагдсан морин цэргийн тухай дүрслэгдсэн байдаг. Жужан улсын цэргийн хуулинд дайсны өмнөөс хамгийн түрүүн довтлон орох, олзыг түрүүлэн авах, дайснаас айж ухарсан цэрэг дарга хэн ч бай толгойг нь шийдмээр цохин алах,  язгууртан хүнийг шийтгэхдээ бүтээж алах тухай заасан байдаг. Жужан улсын үед ард түмэн нь цэргийн алба хаах, хил хамгаалах гэх мэтээр биеэр алба өргөдөг байснаас гадна түрэг аймгаас төмрөөр алба гувчуур авч байжээ.


438-489 онд бурхны шашны судар, гүн ухааныг тайлж чаддаг эрдэмтэн лам нарыг төрийн багшаар томилж 3000 өрх айлын дунд бурхны шашинг дэлгэрүүлж байжээ. Бичиг үсэгтэй, бичгийн түшмэлтэй, харьцангуй өндөр соёлтой байсан бөгөөд төв нь Хангай нурууны хавьд төвлөрч  байв. Нирунчууд НТ YI зуунд түрэг угсааны аймгуудад цохигдсон юм.


Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.



The Rouran Empire (5th – 6th centuries CE)

Also known as the Joujian, Ruan-Ruan or Ruruan (Chinese for “wriggling insect”), this empire was formed around 400 CE by the northern Xianbei in confederation with other nomadic tribes in the Mongolian heartland. Driving the Xiongnu farther west to the Ural Mountains and Caspian Sea, the Rouran established a vast and powerful empire generally north of the Northern Wei and stretching from Korea to Central Asia, including the eastern part of present-day Kazakhstan.

The Rouran are credited as the first Mongolians to use the title “khan” for their leaders, previously a title used by the Xianbei nobles. But the confederation, spread over such a vast area and with a mixture of tribes, was always a tenuous one. Early on, the legendary Ephthalites split off at the western end on a campaign of conquest all the way to Persia and India. The Chinese fomented several rebellions against the Rouran, finally forcing the empire’s collapse to the Turks in 552 CE. (The Rouran disappeared as an entity, prompting speculation that they fled westwards to become the Eurasian Avars of Central and Eastern Europe in the sixth century.) 

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0