ХҮННҮ

НТӨ 209 онд Хүннүгийн анхны төр улсыг Түмэн байгуулсан бөгөөд дараа нь түүний хүү Модун (209-174 он) эцгээ зайлуулан шаньюй болжээ. Шаньюй гэдэг нь эртний хятад хэлээр “өргөн уудам” гэсэн утгыг илэрхийлэх боловч монгол хэлний “сайн” гэдэг үгийн эртний дуудлага гэж судлаачид үздэг ажээ. Модун нүүдэлчдийн нийгмийн ба цэрэг, засаг захиргааны шинэчлэл хийж, аравт, зуут, мянгат, түмтийн тогтолцооноос бүрдсэн хүчирхэг армийг Төв Азийн түүхэнд анх удаа байгуулжээ.


Модун шаньюй газар нутгаа гурван хэсэгт хуваан төвийн хэсгийг өөрөө, баруун зүүн хэсгээ шаталсан зэрэг дэв бүхий түшмэл буюу Зүүн сэцэн ван, Зүүн гули ван, Баруун сэцэн ван, Баруун гули ван гэх дөрвөн вангаар удирдуулсан нь “дөрвөн эвэртэн ван” хэмээгдэж байв. Эдгээр дөрвөн хэсэг ван нь хамгийн том хэмжээний засаг захиргааны нэгж болдог бөгөөд вангууд нь тусгай орд өргөөтэй, хувьдаа газар эзэмшдэг, шаньюйгаас шууд томилогддог, түм гаруй морин цэргийг захирдаг байжээ. Хүннү улс 1.5 сая хүн амтай байсан хэмээн таамагладаг.


Хүннү нарын төр нь 24 аймгийн холбоон дээр тогтдог байсан бөгөөд их, бага хуралдайгаар төрийн хэргийг шийддэг байв. Их хуралдай нь шаньюйд зөвлөх эрхтэй байгууллага байсан гэж түүхч Ма Чан Шоу үзжээ. Төрийн зөвлөл нь жил бүрийн 1, 5, 9 дүгээр сард нийслэл Луут хотод цугларан улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн тухай хэлэлцдэг байжээ. Олон янзын хууль гаргасны дотор, ир үзүүртэй юмыг хүнд өгөхдөө ир үзүүрийг өөр рүүгээ харуулж өгөх ёстой гэж заасан бөгөөд зөрчсөн хүнийг цаазаар авахаас гадна хөнгөн хэрэгтэнг бэрээдэх, төмрийн болон ваар савны үйлдвэрт ажиллуулах шийтгэл оноодог байжээ.


Модун шаньюй НТӨ 200 онд Хан улсыг дайлаар мордож 40 мянган цэрэгтэй бүсэлж байхдаа баруун талд цагаан, хойт талд хар, зүүн талд халзан, өмнөдөд саарал морьтон цэргээр зүс нийлүүлэн довтолж ялалт байгуулан, их ашигтай энхийн гэрээ байгуулжээ. Хүннү улс 30 орчим томоохон аян дайн хийж, ойр холын олон улсыг захиргаандаа оруулж нүүдэлчдийн түүхэн дэх анхны эзэнт гүрнийг байгуулсан ажээ.


Модун шаньюй “Хүннү улсын төр оршино гэдэг нь газар нутаг эзэмшинэ гэсэн үг, газар бол төрийн үндэс юм” гэж тунхаглажээ. НТӨ 198 онд Хүннү улс, Хань улс хоёр өөрсдийнхөө нутаг дэвсгэрийн хил хязгаарыг тогтоон гэрээ байгуулсан бөгөөд эл гэрээнд, “Цагаан хэрэмнээс хойшхи нутагт буй нум сумтангууд шаньюйн цаазыг дагасугай, цагаан хэрэмнээс дотогшийг Хань улсын хаан захирсугай” гэж заагаад анх удаа хилийн асуудлыг тусгасан газрын зургийг цагаан даавуу болон муутуу цаасан дээр өнгө ялган зуржээ. Хань улс 50 гаруй жилийн турш Хүннү улсын шаньюйд алт, магнаг торго, тариа будаагаар алба барьжээ. Түүнээс гадна Дундад Азийн нэлээд орнуудыг эрхшээлдээ оруулан амуу будаа зэргээр алба авч, дотооддоо татварын журам тогтоож, хүн малын тооллого явуулдаг байснаас үзвэл тухайн үедээ бичиг үсэг хэрэглэдэг байсныг гэрчилж байна. Түшмэдүүд нь бичгийн хэрэгсэлтэй байсныг нотлох олдвор Булган аймгийн Бүрэгхангай сумын Их Дулаан гэдэг газраас олджээ.


Хүннү улсын Нийслэл Луут хот Орхон голын хөндий буюу одоогийн Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хөшөө Цайдам хавиар байжээ. Хүннү нар нүүдлийн мал аж ахуйг голлон эрхэлж, бага зэрэг газар тариалан хөгжүүлж, ан гөрөө хийн, гар урлалын үйлдвэрлэл явуулан амьдардаг байжээ. Бөө мөргөл шүтдэг байсан бөгөөд 5 ба 9 дүгээр сард тэнгэрт тахилга үйлдэж, шаньюй нь өглөө бүр ургах наранд, орой бүр саранд мөргөдөг байжээ. Хүннү нар эрийн гурван наадмыг анх үүсгэсэн нь өнөөг хүртэл уламжлагдсан билээ. Хүннү улс нь хүчирхэг засаглалтай, гадаад улсуудтай соёлын өргөн харилцаатай байжээ.


НТӨ I зуунд дотоод зөрчлөөсөө болж хоёр хэсэгт хуваагдан өмнөд хэсэг нь Хань улсад дагаар оржээ. НТӨ III зууны үед умард хэсгийн хүннү нар баруун тийш нүүдэллэн Карпатын нурууг давж, Готуудыг ялж, Дунай мөрний хөндийд суурьшин Аттила хаанаар удирдуулсан улсыг байгуулжээ. Тэд Ромын хүчирхэг улсад нөлөөлөн хүчийг нь сулруулж байсан гэж үздэг. Харин нутагтаа үлдсэн хүннү нар Сяньби улсын харъяат болжээ. I зуунд Европ руу нүүсэн хүннү нарыг Варвари, III зуунп нүүдэллэсэн хэсгийг Авари гэж түүхэнд нэрлэжээ.

 

Хүннүгийн олдвор: 1920 оны үед Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараагийн Ноён уулнаас олдсон Хүннүгийн язгууртны булш нь 7-12 метрийн гүнд, дотор гадна хоёр давхар мод бүхий дөрвөлжин байгууламжтай, модон авсанд хувцас, бөс даавуу, сав суулга, гоёл чимэглэл, хөшиг, дэвсгэр, зэр зэвсэг, жууз тэрэг, эмээл хазаарын хэрэглэл зэрэг эд агуурсын хамт олджээ. Булшны дотор баруун хойд талд нь гал гаргах мод, дэнгийн сав тавьсан байсан нь “гэрэл гаргаж байг гэсэн санаа юм” гэж судлаачид тайлбарладаг. Зургадугаар булшнаас эсгий ширдэг болон бөөгийн малгай, гутал гарсан нь чухал олдворт тооцогддог.


2000 онд Монгол-Францын хамтарсан судалгааны үр дүнд, Архангай аймгийн Гол мод хэмээх газраас том хэмжээний цогцолбор булшнууд олдоод байна. Нийт 420 орчим булштай бөгөөд шаньюйг нас барахад нь зарц албат нарыг нь хамт оршуулдаг байжээ. Язгууртны булш хааш хаашаа 40-50 метр газар хамарч, газрын хөрснөөс доош ихэвчлэн 15 метрийн гүнд байжээ. Хорьдугаар булшнаас дээрээ шүхэртэй, хоёр дугуйтай ёслолын маягтай морин тэрэг олдсон бөгөөд чамин хийцтэй, дугуйны хигээсүүдийг лакаар өнгөлсөн байсан. Мөн буга шиг биетэй, адуу шиг толгойтой, духан дээрээ ганц эвэртэй “unicornus” хэмээх амьтны дүрс бүхий чимэглэлийн зүйл гарч ирсэн нь Европчуудын шүтээн ажээ. Түүнчлэн булшнаас гарч ирсэн Грек Ромын бурхадыг дүрсэлсэн чимэглэлүүдэд үндэслэн судлаачид хүннү нар 2000 жилийн өмнө Грек, Ромтой харилцаж байсан байж болзошгүй гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Хүннүгийн шаньюй нарын дээд шүтээн нь 9 салаа эвэртэй алтан буга байсан гэдгийг нотлох баримт Өвөрмонголд олдсон байна. Далан хар хэмээх уулнаас Хүннү улсын шаньюй хэрэглэж байсан дээрээ алтан шонхор шувуу бүхий титэм олдсон бөгөөд эдүгээ ӨМӨЗО-ны Үндэсний түүхийн музейн хамгийн үнэт олдвор болон хадгалагдаж байдаг. Алтан шонхорыг Нирун улс, Их Монгол улсын үед ч шүтдэг байсныг түүхийн судруудад тэмдэглэсэн нь бий.


Цинь гүрнийг үндэслэгч Шихуанди (259-210)-гийн үед Хүннү нарын довтолгооноос сэргийлэн Их цагаан хэрмийг нутгийнхаа хойд хилийн өндөрлөг газруудыг дагуулан барьж эхэлсэн бөгөөд олон үеийн турш үргэлжлүүлэн босгосон юм. Цинь Шихуанди НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг гүйцээн уртасгажээ. Цагаан хэрэм нь Өвөрмонголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрдэг бөгөөд хэрмийн нийт урт түүхэндээ 8851.8 км байжээ. Үүнээс 6259.6 км нь жинхэнэ хэрэм байгаад, 359.7 км нь гуу жалга, 2232.5 км нь уул гол гэх мэт байгалийн бартаа саадтай газар баригдсан гэж судлаачид үзжээ.


Мин улсын үед тус хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байсан бөгөөд барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог. Байнга сэргээн засаж ирсэн учраас өнөө үед түүхийн чухал дурсгал болон үлджээ. Хэрмийн өндөр нь зарим газартаа 10-16 метр, өргөн нь 6-8 метр бөгөөд олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын дэлхийн долоон гайхамшигт багтжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах


Та аялал, амралтын талаарх  илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай.



The Hunnu or Xiongnu Empire (3rd century BCE-1st Century CE)

From their earliest historical records, the Chinese spoke of the nomads in modern-day Mongolia and referred to them as Huns, or primitive tribes, and others as Xiongnu, or northern slaves, who regularly raided and looted its northern kingdoms. When the Qin Dynasty emerged in 221 BCE to unify the sedentary Chinese, one of the first moves by Emperor Qin Shi Huangda – most famous as the creator of the Terracotta was to merge a smaller series of wall’s into major new defense line, the predecessor of today’s Great Wall of China. The nomads fought back by creating the first powerful Central Asian state of Hunnu under the legendary ModuShanyu, who murdered his own father to usurp the throne in 209 BCE. Also known as Xiongnu, these Turkic-speaking nomads from the southwest of today’s Mongolia created a vast empire stretching from Manchuria and Lake Baikal in the east and north to today’s Inner Mongolia and northwestern China.


Recognizing that only a massive transformation would invite his independent-minded nomads, ModuShanyu introduced a decimal system of military organization that would serve the Mongolians well for centuries. Each tumen of 10,000 men was subdivided into units of 1000 , 100 and 10 with each leader accountable to the leader above. Each soldier answered to everyone in his unit. With an army of 240,000 men, this iron discipline allowed him to conquer other nomadic tribes and eventually force the collapse of the Qin Dynasty and its replacement by the Han with whom Modu signed a peace treaty, including the provision of Chinese princess – not for the last time in forthcoming history. But before long, the agreement collapsed over who would control the trade routes now known as the “Silk Road”, which by then had become China’s link with the rest of the world.

With its capital in the Orhon Valley, the Hunnu Empire lasted for another 100 years after Modu’s death in 147BCE, dominating Central Asia and leaving behind a rich legacy of royal cemeteries and city-fortresses in the Mongolian heartland. They show a mixed sedentary and nomadic society and high level of prosperity. Archaeologist have excavated and studied a vast city, including a cemetery, at Tamiryn Ulaan Khoshuu along the Tamir River, a tributary of the Orhon. But best known is large burial site of Noyon-Uul north of Ulaanbaatar, where archeologists first discovered evidence of trade along the Silk Road. In 2007, a joint Mongolian- South Korean team discovered bronze and iron artifacts, a gold necklace and solver spoon in tomb complex at DuulgaUul in Hentii aimag east of the capital. Remains of other city-fortresses from this period also exist around the country, although often complicated by later construction, such as the Herlen Bars complex along Herlen River in eastern Dornod aimag.

Finally crushed and then split, the southern Hunnu became vassals and joined the Han Chinese in attacking their northern relatives around the year 90 CE. The defeated northerners eventually fled westward to present- day Hungary, from where in the fourth century CE they terrorized Rome and Constantinople under the infamous Attila the Hun.

Resource: Carl Robinson "Mongolia Nomad Empire of Eternal Blue Sky"

 

Та аялал, амралтын талаарх илүү их мэдээ мэдээллийг ЭНД дарж аваарай

Буцах
ТОО
0
0
0