МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН БҮСЭД НЭВТРЭХ ЗӨВШӨӨРӨЛ ХҮСЭХЭД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн харъяат нь Монгол улсын хилийн бүс нутагт 30 км дотогш хилийн бүсэд зорчих зөвшөөрлийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авдаг.

Хилийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалууд: 

  • Хил Хамгаалах Ерөнхий Газарт гаргасан албан хүсэлт 
  • Явах маршрут (газрын зураг дээр зурсан байх)
  • Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт, баримт бичгийн баталгаажуулалт хуулбар
  • Тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар

Аялал жуулчлалын байгууллага:

  • Хилийн бүсэд аялах зөвшөөрөл хүссэн албан тоот
  • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
  • Жуулчдыг хариуцан авч явах хүн, нийт хүмүүсийн тоо, иргэний баримт бичгийн баталгаажсан хуулбар
  • Байр зүйн зураг дээр аялах бүдүүвч-бүдүүвчинд хилийн бүс, зурваст аялал жуулчлалын ажиллагаа явуулах район, түүгээр явах замнал, явах хугацаа, байрлах газар зэргийг оруулсан байх
  • Аяллын тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар
  • Жуулчид нь ан агнуур, спорт загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд Байгаль орчны яамнаас авсан тусгай зөвшөөрөлтэй байх


Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан бичгийн хариуг 1-3 хоногийн дотор шийдвэрлэнэ

Хилийн бүсэд явж буй үедээ иргэний үнэмлэх, гадаадын иргэн паспортаа биедээ заавал авч явна. Хилийн зөвшөөрөл авалгүйгээр явж байгаад баригдаж хоригдсон, торгуулсан тохиолдол олон байдаг. Хилийн зөвшөөрлийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авч амжихгүй тохиолдолд орон нутагт буй Хилийн хороонд (голдуу аймгийн төв дээр) хүсэлтээ гаргаад тогтоосон журамд заагдсан төлбөрийг төлөөд эл зөвшөөрлийг авч болно.