ДЭЛХИЙН АЯЛЛЫН ХӨТЧИЙН СТАНДАРТ

Аяллын техникийн ур чадвар

1.      Хөтөч нь аяллын техник ур чадвар эзэмшсэн байх ёстой. Аяллын хөтөлбөрийг аялагчдад аюулгүй байлгах үүднээс тухайн хөтөч нь “аяллын хөтөч хийх эрх бүхий сертификат”-тай байх шаардлагатай. Зарим тохиолдолд аяллын техник нь газар орны нөхцөл байдал, аяллын хөтчийн үйл ажиллагаанаас үл хамаарах нь бий. Тухайлбал, усан замын нөхцөл, онцгой нөхцөл байдал үүсэх, гэнэтийн эрсдэл учрах, байгалийн аюул тохиолдох гэх мэт.

2.      Аяллын хөтөч нар нь байгууллагын аюулгүй ажиллагааны дүрмийг тухайн байршил, нөхцөл байдал, үйл ажиллагааны үед дагаж мөрдөх үүрэгтэй. Гэвч аюулгүйн дүрэмд багтдаг боловч дагаж мөрдөх боломжгүй болгох тохиолдол бий. Тухайлбал, онцгой байдлын үед авах арга хэмжээ, зарим үйл ажиллагаанд сертификат шаардлагатай,  тухайн байгууллагын зохих журам ба эрсдэлийн үнэлгээ гэх мэт.

3.      Зарим тусгай аялалд хөтөч нар тодорхой тоног төхөөрөмж, аялалд хэрэглэгддэг машин техникийн сургалтанд хамрагдсан болон үнэмлэх сертификат авсан байх шаардлагатай.




Хөдөө орон нутаг, алслагдмал газарт эмчилгээ болон анхны тусламж үзүүлэх:

1.      Хөтөч нь тодорхой нэг сувилахуйн ур чадварт суралцаж, түүнийг баталгаажуулсан сертификаттай байх. Тухайн эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтын шаардлага нь орон нутаг болон үйл ажиллагаанаас хамааран өөр өөр байх тохиолдол бий.

2.      Аяллын жуулчлалын эрүүл мэндийн нийгэмлэг, олон улсын Улаан загалмайн нийгэмлэг болон Улаан хавирган сар (red crescent - исламын шашинтай орнуудад байдаг Улаан загалмайн нийгэмлэгтэй адил) нийгэмлэгүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай байх. Өөр бусад  стандартууд байдаг ч эдгээр байгууллагуудад заавал хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай.

 

Аялагчидтай харьцах болон багаар ажиллах чадвар:

1.      Хөтөч нь аялагчдад үзүүлэх үйлчилгээнд онцгой ач холбогдол өгдөг, үүнд бэлтгэгдсэн байх ёстой.

2.      Хөтөч нь өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, аялагчдад дүрэм журмыг тайлбарлаж өгөхдөө хүндэтгэлтэй хүлээцтэй хандах.

3.      Хөтөч нь аяллын явцад аяллын багт хүлээлт үүсэхээр нөхцөл байдалд үүссэн үед хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж болох боломжит хувилбаруудыг танилцуулах, аялагчдын аюулгүй байдлыг хангах.

4.      Хөтөч нь гомдол болон маргааныг зохицуулах, буулт хийх. Маргаан, ашиг сонирхлын зөрчил зэрэг асуудлын үед хөтөч нь холбогч болдог бөгөөд бүх талуудад хүлээн зөвшөөрөгдөхүйц шийдвэрийг гаргахын төлөө хамтран ажиллах.

5.      Хөтөч нь орон нутгийн хөтөч, жолооч болон бусад хангамжийн ажилтнуудтай холбоотой ажиллах.

6.      Өвчин, осол болон бусад тохиолдолд хөтөч нь ерөнхий журам, аюулгүй ажиллагааны дүрэм, байгууллагын зааварчилгаагаар нөхцөл байдлыг шийдвэрлэх.




Хөтөч нь яриа тайлбар болон бусад харилцаанд өндөр чадвар эзэмшсэн байх:

1.      Аялагчдын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангаж ажиллах. Ус болон хүнсийг шалгаж таних, биеийн температур, сэтгэл санааны ерөнхий байдлыг ажиглах чадвартай байх.

2.      Аялагчдын хүлээлтийн сэтгэлзүйг ойлгох чадвартай байх.

3.      Үр ашигтай нөхцөлийг бий болгох багийн менежментийг хангаж ажиллах.

4.      Товч тодорхой зааварчилга өгөх нь салшгүй нэг хэсэг бөгөөд энэ нь аюулгүй байдлын гол чухал хэсэг гэдгийг ухамсарласан байх.

5.      Хөтөч нь үг ярианы бус харилцааг эзэмшсэн байх шаардлагатай бөгөөд ингэснээр жуулчин юу хүсч байгааг хэлүүлэхгүйгээр мэдэх, маргаан зөрчилдөөн үүсэхээс өмнө шийдвэрлэх чадвартай байх.   




Байгаль, соёлын түүхийн тайлбар хийх:

1.      Хөтөч нь тухайн орон нутгийн түүх соёлын талаар маш сайн мэдлэгтэй байх ёстой бөгөөд үнэн зөв мэдээлэл өгөх ёстой.

2.      Хөтөч нь орон нутгийн иргэдтэй харьцаж байгаа тохиолдолд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандах ёстой. Орон нутгийн иргэдтэй харилцахдаа хүндэтгэлтэй харьцах ёстой гэдэг мэдээллийг жуулчдад өгөх нь хөтчийн үүрэг. Мөн орон нутгийн иргэдтэй харьцахдаа тохиромжтой үг хэллэг хэрэглэхийг зөвлөх.  

3.      Хөтөч нь тухайн аялж буй орчныхоо байгалийн түүхийг мэдэж байх ёстой. Тухайлбал, ургамал ба амьтны аймаг, экосистем зэрэг экологийн ерөнхий мэдлэгтэй байх ёстой. Мэдлэгийн түвшин нь тухайн байгууллага болон хөтчийн аль алинд нь нийцэж байх.    

4.      Мэдлэг мэдээллүүдийг өөрийн зочдод хуваалцах арга барилыг мэддэг, боловсролын түвшний өөрийн гэсэн арга барилтай байх ёстой. Ярианы өнгө аяс нь хүнд урам зориг өгсөн бусдыг уриалсан байх. Ярьж буй зүйл нь аялагчиддаа чиглэсэн байх. Агуулга нь аялагчдын сонирхол, зорилгод нийцсэн, насны түвшинд таарсан байх.

5.      Хөтөч нь танилцуулсан мэдлэг мэдээллийг ойлгосон эсэхийг жуулчдаас лавлаж асуух үүрэгтэй. Агуулга нь зохион байгуулалттай, дэс дараалалтай байх. Сэдэв нь тодорхой, танилцуулсан зүйлтэйгээ нийцэж байх. Сонсогчдод ойлгомжтой товч тодорхой байх. 


Тогтвортой байдлыг хангах:

1.      Аяллын хөтөч нь аяллын явцад мөргөлдөөн бага гаргах зарчим баримтална. Урьдчилан төлөвлөж бэлтгэл ажил хангасан байх.  

2.      Хог хаягдлыг зөв зохистой устгах

3.      Зарим олж мэдсэн зүйлээ орхиж сурах

4.      Аяллын үед түймэр гарах нөлөөллийг багасгах

5.      Тэжээвэр мал амьтад, зэрлэг ан амьтдыг хайрлан хамгаалах

6.      Жуулчдынхаа анхаарлыг татаж ажиллах, мөн бусад жуулчдыг анхаарч байх

7.      Сургалт мэдээлэл нь газарзүйн хувьд тохиромжтой байрлалд байх. Үндсэн дүрэм журмыг онцлон анхаарах. Үүнд, хулгайн ан, хууль бусаар ан амьтны гаралтай бүтээгдэхүүн худалдаалах зэргийг зогсооход хүчин чармайлт гаргах зэрэг хамаарна.  


Дагаж мөрдвөл зохих нэмэлт журмууд:

1.      Өөрийн очсон газар бүртээ шинэ зүйл сурах

2.      Аялалд зөвхөн өөрт чухал хэрэгтэй хэрэгсэл болон хувцас авч явах

3.      Аяллын үед өөрийн хувцас болон эд зүйлээ өөрөө хариуцах

4.      Хоол хүнс болон хувцасны хэрэглээндээ зөв сонголт хийх

5.      Хог хаягдлыг бага гаргах

6.      Эрчим хүчний хэрэглээгээ багасгах

7.      Өөрийн аялсан газруудад нөхөн сэргээлт хийх, хамгаалах ажил хийх




Олон улсын эко аяллын нийгэмлэгээс гаргасан журмыг дагаж мөрдөх, хэрэгжүүлэх.

1.      Бие махбодь, нийгэм, сэтгэлзүйн нөлөөллийг багасгах

2.      Байгаль орчны болон соёлын мэдлэг, хүндэтгэлийг бий болгох

3.      Аялагчид болон зочдод хоёуланд нь эерэг дурсамж үлдээх

4.      Байгаль хамгаалалд санхүүгийн үр ашгийг бий болгох

5.      Улс орны улс төр, байгаль орчин, нийгмийн байдлын талаар аялагчдад тайлбар өгдөг байх.

6.      Өөрийн хамтран ажиллаж  буй хүнийхээ итгэл үнэмшлийг ойлгон хүндэлж тэдэнд урам зориг, хүч өгөх.

7.      Орон нутгийн нийгмийн болон эдийн засгийн үр ашгийг дээд зэргээр нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллүүдийг бууруулах.

8.      Соёлын өвийн үр ашгийг нэмэгдүүлж сөрөг нөлөөллийг бууруулах

9.      Хүрээлэн буй орчны ашиг тусыг нэмэгдүүлэх, сөрөг нөлөөллийг бууруулах

10.  Хамтран ажиллагч нь ёс зүйгүй үйлдэл хийх, хууль бус үйл ажиллагаа явуулбал түүнийг баримтжуулах, тайлагнах үүрэгтэй. Үүнд, хүүхдийн болон хүний наймаа, хууль бус биеэ үнэлэлт болон цалингүй хөдөлмөр зэрэг орно.


Ч.Буянбадрах  /Гайд төвийн захирал/