ЗОЧИД БУУДАЛ, ЖУУЛЧНЫ БААЗЫН АНГИЛАЛ ТОГТООЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Зочид буудал, жуулчны баазын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь зэрэглэл тогтоох хүсэлтийг Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд гаргана.

Хүсэлт гаргахад дараах материалуудыг хавсаргана. Үүнд: 

  • Зэрэглэл хүссэн тухай албан тоот (тухайн зэрэглэлээр орох хүсэлтээ тодорхой бичнэ)
  • Аж ахуйн нэгжийн байгууллагын танилцуулга, боршур, фото зураг (файл хэлбэрээр авчирна), нэрийн хуудасны хамт 
  • Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Стандартын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаарх улсын байцаагчийн дүгнэлт
  • Жуулчны баазуудын хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, газар ашиглах гэрчилгээний хуулбар
  •  Зочид буудал, жуулчны баазын маягт бөглөх
  • Зочид буудал, жуулчны бааз нь ашиглалтанд орсноос хойш нэг жил үйл ажиллагаа явуулсны дараа зэрэглэл тогтоолгох хүсэлт гаргана.