БОГД ХААНЫ ШУВУУДЫН ЧИХМЭЛИЙГ ГЕРМАНЧУУД ЗАСВАРЛАНА.

Зенкенбергийн Байгалын түүхийн музей, Богд хааны ордон музей хамтран Богд хааны хувийн цуглуулгад байсан ховор шувуудын чихмэлийг сэргээн засварлах болжээ. Шувуудын цуглуулгыг 1901 онд Богд хааны зарилгаар Герман улсын Хамбург хотын музейд урласан түүхтэй.


Энэхүү чихмэлүүдийг сэргээн засварлахын зэрэгцээ Монголын залуу эрдэмтэн мэргэжилтнүүдэд сургалт явуулах ажээ. Шувууны чихмэл том жижиг эсэхээс хамаараад засварлах хугацаа нь янз бүр. Зарим жижиг шувууны чихмэлийг нэг хоногийн дотор ч сэргээн засварлаж болно. Зарим нь гурваас долоо хоног ч зарцуулах шаардлага гардаг ажээ.


Богд хааны даалгавараар дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу лам нар, төрийн хүмүүсийг явуулж байсан гэдэг мэдээлэл бий. Монголд байдаггүй, дэлхийн олон тивийн сонирхолтой шувуудын чихмэл тухайн үедээ танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байжээ. Энэхүү шувууны цуглуулга одоо Богд хааны өвлийн ордон музейд дэглэгдэн үзэгчдийн хүртээл болж байдаг бөгөөд нийт 200 шахам амьтны чихмэл бий. Оцон шувуунаас авхуулаад 70 гаруй шувууны чихмэлтэй, Зүүн өмнөд Ази, Африкийн амьтад хүртэл бий. Амьтдын чихмэлд урьд нь сэргээн засварлалт хийж байгаагүй ажээ. Богд хаан амьтдын чихмэлийн цуглуулгатайгаас гадна тогос, давжаа морь, буга согоо, гөрөөс, заан, могой тэжээдэг байсан мэдээ бий.

ТОО
0
0
0