2017 ОНЫ МОНГОЛЧУУДЫН БРЕНД АЯЛАЛ

2017 оны бренд аялал “Тэнгэрийн хаалга”-ны  1-р сарын 30-нд, Хосуудад зориулсан аяллыг 2-р сарын 10-нд тусгай хөтөлбөрөөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тэнгэрийн хаалга: Жанжиажэ бүсийн алдартай газруудын нэг бөгөөд 1980-аад оны үеэс алдаршжээ. Тэнгэрийн хаалганы хадан агуй, хавцал дундуур онгоц нисэн гарах ямар ч боломжгүй, хад мөргөж сүйрнэ гэж үздэг байсан боловч зай завсраар нь онгоц гарч ниссэнээр олонд улам танигджээ. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Тэнгэрийн хаалганд хүрэхийн тулд уулын бэлээс 999 шатаар дээш өгсөж хүрдэг ба шатаар алхахыг хүсэхгүй бол урсдаг шатаар хүрч болно. Мөн шилэн шатаар өгсөж болох ба алхаж байхдаа байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харж ер бусын сонин мэдрэмжийг амсах болно. Тэнгэрийн хаалга буй уулын оройгоор сүм дуганаас өгсүүлээд аялагчдад зориулсан үзвэр үйлчилгээний 20 гаруй үзэж харах газруудыг байгуулсан байдаг. Тэнгэрийн хаалганаас буцахдаа уулс дамжсан 11.5км урт дүүжин гүүрээр буух ба дэлхийд өөр хаана ч байхгүй гүүр юм. Энэхүү гүүрээр явсаар байгаад хотод орж ирдэг.


Ойн цэцэрлэгт хүрээлэн: ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн үндэсний цэцэрлэгт хүрээлэн бөгөөд 1979 онд илрүүлэн нээжээ. 1999 оноос эхлэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зураг төслийг хэрэгжүүлж эдүгээ Хятадын хамгийн алдартай ойн бүсүүдийн нэг болж чадсан байдаг. Энэ ойд монголчууд бидний мэдэх “Сүн Ү Күн” киноны зураг авалтыг хийгээд зогсохгүй “Аватар” киноны Пандора гарагийн байгалийн үзэмжийг энэхүү ойн хүрээлэнгийн үзэмжийг дуурайлган компъютор графикаар хийснээс хойш энэхүү газар дэлхийд танигдаж улам алдартай болсон юм. Маш нарийхан өндөр зөрөлдөх хадат уулс, цэнгэг уст гол горхи бүхий Ойн хүрээлэнгийн гүнд байх хадан хясааны оройн чинадад хүрэхийн тулд 326 метр өндөрт хүрэх цахилгаан шатаар явна. Тус цахилгаан шат нь хоёрхон минутын дотор өгсөх ба битүү шилэн учраас өгсөж байх зуурт байгалийн сүрлэг үзэмжит гайхамшгийг бишрэх болно. Тус шилэн цахилгаан шатаар өгсөхөд Тэнгэрийн багана хэмээгдэх “Хала-луяа” уултай зэрэгцэж ирдэг.  Ойн хүрээлэнд энэ мэтчилэн гайхамшигт бүтээн байгуулалт ашиглан аялахаас гадна ойн дундах нуур цөөрөмд завиар аялах, хүрхрээ рүү хамгаалалттай үсэрч буух зэргээр зугаацахаас гадна өөр хаана ч ургадаггүй цэцэг навч өвс ургамал харж явган хүний жимээр явган аялал хийх боломжтой. Ойн хүрээлэнд бүтэн өдөр алхахад маш үнэтэй цэвэр агаарыг амьсгалах ба Хятадын анагаах ухааны эрдэмтэд түүнийг нотолсон байдаг хэмээн орон нутгийн хөтчүүд нь гайхуулан ярих дуртай. Хамгийн гол нотолгоо нь энэ ойн хүрээлэнд удаан алхсан хэн ч бай огт ядардаггүй онцлогтой ажээ.


Жанжиажэ: Бээжин хотоос урагш 1500км газарт орших аялал жуулчлалын бүс бөгөөд 9516км.кв нутаг дэвсгэртэй. Нийт 1.5 сая хүн амтай ба тус бүсийн “нийслэл” болох Юндин дүүрэг нь 200 мянган хүн амтай. Тус аялал жуулчлалын бүсэд 375 метр урт буюу дэлхийн хамгийн урт, 300метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн шилэн гүүр бий. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг.


Жич: Онгоцны тийзний тоо хязгаартай байгаа тул яаравчлан эхний 20 хүний захиалгыг авна.  Лавлах утас: 94993166, 70101011, 99946605

ТОО
0
0
0