Окаямагийн Их сургуулийн эрдэмтэд Монголын говиос
үлэмж том хэмжээтэй үлэг гүрвэлийн мөр олсон тухайгаа зарлажээ. Японы эрдэмтэд Монголын ШУА-ын Палеонтологи, Геологийн
хүрээлэнгийн судлаачидтай хамтран ажиллаж өнгөрсөн 8-р сарын 21-нд уг мөрийг
илрүүлсэн байна.