ХЯТАДЫН НИСЛЭГ УЛАМ НЭМЭГДЭНЭ.

Ирэх 20 жилийн хугацаанд Хятад улсад зорчигч тээврийн болон ачаа тээврийн 6000 нисэх онгоц шаардлагатай байгаагаа тооцоолон гаргажээ. Үүнд 945 тэрбум доллар хэрэгтэй гэж “Airbus” концерн тооцоолжээ. Хятадын Жухай хотод болсон “Аirshow China -2016” олон улсын үзэсгэлэнгий үеэр дээрх мэдээллийг танилцуулсан байна.



“Airbus” концернийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Жон Лехи ярихдаа “Сүүлийн 10 жилийн хугацаанд эх газрын Хятадад агаараар тээвэрлэж буй зорчигчдын тоо 4 дахин нэмэгдэж, одоо тус улс дэлхийд энэ үзүүлэлтээр тэргүүлэх цаг улам бүр ойртож байна” гэжээ. Одоогийн байдлаар, агаарын тээврийн зах зээлийн багтаамжийн хувьд Хятад улс АНУ-ын дараа орж байгаа юм. “Airbus”-ийн дэвшүүлсэн таамаглалд дурдсанаар, ойрын 20 жилийн хугацаанд Хятадад агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн тоо жилд дунджаар 6.8 хувиар нэмэгдэх ажээ.

ТОО
0
0
0