КАЗАХУУД “ЧИНГИСИЙН УДАМ” БОЛОХЫГ ИХЭД ХҮСДЭГ.

Мянганы суут хүн Чингис хааны үр удам болохыг хүсэгчид дэлхийн өнцөг булан бүрт байдгийн адилаар түүндээ итгэж, батлахыг хүсдэг үндэстнүүдийн тоо ч цөөнгүй байдгийн нэг нь казахстанчууд юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд гэхэд 300 казахстан иргэн генийн шинжилгээ өгөхөөр АНУ-ын лабораториудад хандсан гэх судалгаа бий. Тэд шинэ цагийн Казахстаныг XIII зууны үеийн байлдан дагуулагчийн зарчмаар бүтээн байгуулахаар хөдөлгөөн өрнүүлээд амжжээ. Улмаар, Чингис хааны  казак удмын тухай нарийн тоочин бичсэн “Чингисизм” номыг өнгөрөгч онд худалдаанд гаргасан. Зохиогч Гизат Табулдины онолд итгэсэн нэгэн худалдаачин гэр бүлийн генийн шинжилгээгээ Хьюстон хотын “Familytree DNA” нэртэй шинжилгээний компанид илгээсэн тухай нийтлэл барууны хэвлэлүүдэд гарчээ.


Чингисизмээр өвчилсөн казахуудын эрэл хайгуул 1991 онд тусгаар тогтнолоо зарласнаар эхэлсэн хэмээн судлаачид таамагладаг. Тухайн үед Ерөнхий сайд Назарбаев үндэстнийхээ түүхийг нарийвчлан судлахад багагүй анхаарал хандуулах болсноос энэ бүхэн үүссэн ажээ. “Чингисизм” номын зохиогч Табулдин 10 жил уйгагүй судалгаа хийсний эцэст эл бүтээлээ хэвлүүлсэн боловч одоогоор түүнийг нь батлах баримт гараагүй байгаа гэнэ. “Familytree DNA” шинжилгээний компаний ахлах мэргэжилтэн Макс Блэнкфелд шинжилгээний тухайд “Манай улсын шинжилгээний компаниудад 2007 оноос хойш 300 гаруй Казахстаны иргэн генийн шинжилгээ хийлгэсэн байдаг. Энэ удаад Алма-Аты хотын нэгэн худалдаачин бидэнд хандсан боловч Чингис хааны үр удам гэж батлахуйц төстэй зүйл шинжилгээнд илрээгүй” гэжээ. 

ТОО
0
0
0