ҮЕРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЛАА.

 Зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван үерлэж байгаа аж.Мөн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг, Алтай нурууны Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байна.Зургадугаар сарын 25-ны өдөр Ховд гол Мянгад сум орчмоор усны түвшин 13 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 15 см орчим даван үерлэнэ. Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.




Эх сурвалж: www.gogo.mn 

ТОО
0
0
0