ХИЛИЙН ДАГУУ БОЛОН БҮС НУТГААР АЯЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

 "Хилийн бүсэд аялах зөвшөөрлийг бүрдүүлэх материалууд"


Иргэн хүн ямар материал бүрдүүлэх:

• Хил Хамгаалах Ерөнхий Газар -т гаргасан өргөдөл
• Явах маршрут/ газрын зураг дээр зурсан байх/
• Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт, баримт бичгийн баталгаажуулалтын хуулбар
• Тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар.

Аялал жуулчлалын байгуулага:

• Хилийн бүсэд аялах зөвшөөрөл хүссэн албан тоот
• Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
• Жуулчдыг хариуцан авч явах хүн, нийт хүмүүсийн тоо, иргэний баримт бичгийн баталгаажсан хуулбар
• Байр зүйн зураг дээр аялах бүдүүвч – бүдүүвчид хилийн бүс, зурваст аялал жуулчлалын ажиллагаа явуулах район, түүгээр явах замнал, явах хугацаа, байрлах газар зэргийг оруулсан байх;
• Аяллын тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар;
• Жуулчид нь ан агнуур, спорт загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд Байгаль орчны яамнаас авсан тусгай зөвшөөрөлтэй байх.
• Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан бичгийн хариуг 1-3 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хилийн бүсэд явж буй үедээ иргэний үнэмлэх, гадаадын иргэн паспортаа биедээ заавал авч явна. Хилийн зөвшөөрөл авалгүйгээр явж байгаад баригдаж хоригдсон, торгуулсан тохиолдол олон байдаг.

Хилийн зөвшөөрөлийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авч амжихгүй тохиолдолд орон нутагт буй Хилийн хороонд /голдуу аймгийн төв дээр/ хүсэлтээ гаргаад хүний 3000₮ төлөөд эл зөвшөөрөлийг авч болно.

ТОО
0
0
0