ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН НЭЭЛТИЙГ ҮЗЭХ ЖУУЛЧДЫН ТАСАЛБАР ЗАХИАЛГЫН МЭДЭЭЛЭЛ

Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний жуулчдын тасалбар захиалгыг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийслэлийн Аялал жуулчлалын газарт, 19-21-нийг дуустал Мишээл экспо төвд болох “Улаанбаатур” үзэсгэлэнгийн нийслэлийн Аялал жуулчлалын газрын хэсэгт албан бичгээр хүлээн авах ба албан бичгийг тур операторын гэрчилгээний хуулбар /Inbound болон international/, жуулчдын овог, нэр бүхий жагсаалтын хамт ирүүлнэ үү. Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа үзэх тасалбарын үнэ 25 ам.доллар, 12-ны өдрийн тасалбарын үнэ 12000 төгрөг, наадмын үеийн жуулчин тээврийн “Ж” зөвшөөрлийн үнэ 20000 төгрөг байна.
Ирүүлсэн хүсэлтийн тоогоор тасалбар олгох боломжгүй тул та бүхэн эрсдлийг урьдчилан тооцоолж, Үндэсний их баяр наадмын үеэр нийслэл хотод зохиогдох олон нийтийг хамарсан урлаг, соёлын арга хэмжээнүүдэд түлхүү оролцуулахыг хүсье.
Мөн 7-р сарын 10-ны өдөр Чингис хааны нэрэмжит талбайд зохиогдох Дээлтэй Монгол наадам, Учиртай гурван толгой дуурийн тоглолт үзэх суудлын захиалгыг /үнэ төлбөргүй/ тус газрын мэргэжилтэн М.Болортуяад 70128687, 91208639 дугаарын утсаар 6-р сарын 30-ны дотор өгнө үү.


НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

ТОО
0
0
0