ҮНДЭСНИЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН "УЛААНБААТУР" ҮЗЭСГЭЛЭН

 Үндэсний аялал жуулчлалын "Улаанбаатур" үзэсгэлэн

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал 

жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний 

аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 2015 оны 6 дугаар сарын 19-21-ний 

өдрүүдэд Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.

Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгийн дотоодын аялагч амрагч нарт 

зориулсан хэсгээс аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт 

газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь 

үйлчилгээний талаарх мэдээлэл, танилцуулгыг авах бол гадаадад аялагчдын Ази, 

Европ, Америк тив, Хөрш орнууд гэсэн дэд хэсгүүдэд хилийн чанадад аялах 

хөтөлбөр, аяллын зөвлөгөө мэдээллийг өгч байна. Мөн гадаад орнуудын аялал 

жуулчлалын газрууд, элчин сайдын яамд, соёлын төвүүд улсынхаа соёл урлаг, аялал 

жуулчлалыг сурталчилж оролцож байна. Гурав дахь хэсэгт аяллын холбогдолтой нэмэлт 

үйлчилгээнүүд тухайлбал аялагчдын даатгал, түрээс, зуучлал, тээврийн үйлчилгээ 

үзүүлэгчид байрлана. Үзэсгэлэн өдрүүдэд туршлагатай аялагчид аяллын бэлтгэл 

хангах, гэрэл зураг авах, байгальд ээлтэй аялах зэрэг 20 гаруй сэдвээр сонирхолтой 

танилцуулгууд хийгдэж байна. https://youtu.be/QCWaB91Nm8g 

 Дэлгэрэнгүй мэдээллийг 91666064, 99113799 дугаараас авна уу.

ТОО
0
0
0