АЯЛАЛД ЯВАХДАА ДУРТАЙ НЭВТРҮҮЛГЭЭ АЛГАСАХГҮЙ ҮЗЭЭРЭЙ

 ДДэшТВ компани энэ жилийн ICT Expo дээр өөрсдийн нэвтрүүлж буй шинэ технологи, сонирхолтой үйлчилгээнүүдээ танилцууллаа. Компани аялалд явахад зориулсан хавтгай, дөрвөлжин хэлбэр бүхий "Аяны ДДэшТВ" гэх антенн, зурагтанд зориулсан авсаархан хүлээн авагч зэргийг авч иржээ.Аяны ДДэшТВ бүтээгдэхүүн нь дотоод, гадаадын 90 сувгийг шууд дамжуулах аж. Үүнээс гадна компани анх удаа хэрэглэгч хүссэн үедээ, дуртай багцаа сонгох боломжтой карт худалдаанд гаргасан байна.Үндсэн, спорт, гадаад багцыг та өөрийн хүссэн үедээ сонгон хэрэглэх бөгөөд e-ddishtv.mn хаягаар орж үйлчилгээний эрхээ сунгаж болох аж. Үндсэн багцын нэг сарын төлбөр нь 9000 төгрөг, Спорт багц нь 12000 төгрөг, Гадаад багц нь 8000 төгрөгийн үнэтэй. Хэрвээ та Мишээл Экспо төвд зохиогдож буй ICT Expo-д хүрэлцэн ирвэл ДДэшТВ-ийн багц төхөөрөмжийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авч болох юм байна. Компани үзэсгэлэнгийн үеэр өсвөр болон залуу уран бүтээлчдийн дунд тавган антенн дээр зурах уралдаан зарлаж, өнөөдөр ялагчийг нь тодруулах гэж байгаа аж. Түүнчлэн өнөөдөр тэд АХА тэмцээн зохион байгуулах учир та Мишээл Экспо төвийг зориорой.

http://news.gogo.mn/r/162788

ТОО
0
0
0