МОНГОЛ-СОЛОНГОС УЛСЫН ХООРОНД ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛ ЖУУЧЛАЛЫГ ЭРЧИМТЭЙ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

Сүүлийн жилүүдэд манай улсад Солонгосын гоо сайхны газрууд болон гоо сайхны мэс заслын үйлчилгээ эрчимтэй нэмэгдэж байна. Дэлхийн улс орнуудад гоо сайхны хагалгаа хамгийн сайн хийдгэрээ танигдсан энэ улсын туршлага манай улсад нэвтэрч байгаа нь сайн хэдий ч энэ салбарын талаарх мэдлэг мэдээлэл муутай байдал охид бүсгүйчүүдэд эрүүл мэнддээ эрсдэл үүсгэх уршгийг дагуулж байгаа юм. Эрчимтэй хөгжиж байгаа Солонгосын гоо сайхан, эрүүл мэндийн байгууллагууд энэ амралтыг өдрүүдэд өөрсдийн үйл ажиллагаагаа Монголчуудад танилцуулах юм байна. Солонгосын олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг Монгол эмэгтэйчүүд авч хэрэглэдэг. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн дунд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнүүд 46%-ийг эзэлж байгаа бөгөөд барууны бүтээгдэхүүнүүдээс илүү Солонгосын бүтээгдэхүүнүүдийг илүү хэрэглэж байгаа нь хоёр улсын энэ салбарын хамтын ажиллагаа болон гоо сайхан, эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бий болгож байгаа юм. 


Эх сурвалж: www.mongoltv.mn

ТОО
0
0
0