АЛТАНБУЛАГ-УЛААНБААТАР-ЗАМЫН ҮҮД ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛНЭ.

 “Алтанбулаг –Улаанбаатар-Замын Үүд” чиглэлд баригдах 1000 км хурдны авто замын ажил тун удахгүй эхэлнэ.Энэ сарын 2-ны өдөр авто замын трасс батлагджээ. Уг трасс нь зургаан аймгийн 24 сум, Улаанбаатарын хоёр дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрөхөөр тогтоогдсон.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 24-ны өдөр  Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэхурдны авто замын трасс дайран өнгөрч буй зургаан аймгийн засаг дарга нарт албан бичиг илгээжээ. Тодруулбал Засгийн газрын 399 дүгээр тогтоолын гуравдугаар заалтын биелэлтийг хангах ажлын хүрээнд “Хурдны авто замын зурвас газрыг концесс эзэмшигчид олгох тухай” албан тоотыг хүргүүлсэн гэж ойлгож болно. Нэг зүйлийг хэлэхэд хурдны авто замын трасс батлагдахдаа 97 км хэсэгт дутуу батлагдсан байдаг бөгөөд Засгийн газар  тун удахгүй шийдэхээр болоод байгаа гэнэ. Ингэснээр тус хурдны автозамыг барих хөрөнгө оруулалтын ажил нь жигдрэх юм. Өнгөрсөн жилээс эхлэн өдий хүртэл яригдсан “Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд” чиглэлийн хурдны авто зам баригдах нь ийнхүү нэг мөр шийдэгджээ. “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь Эдийн засгийн хөгжлийн яамтай “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд” чиглэлийн хурдны автозам барих төсөл дээр концессийн Барих-Ашиглах-Шилжүүлэх нөхцлөөр 2014 оны 3-р сарын 9-ний өдөр гэрээ байгуулсан. Өнгөрсөн хугацаанд техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, геотехникийн /геологи, геодези, гидрогеологи/ суурь судалгаан ажил хийх зэргээр чамгүй олон ажил амжуулжээ. Энэхүү хурдны авто замнь 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдөж байгаа бөгөөд нийтдээ 10-12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах урьдчилсан тооцоо гарчээ. “Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК нь хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулалтын сангууд, банк санхүүгийн байууллагуудтай урт хугацаанд ажилласны үр дүнд босгож байгаа юм.Тун удахгүй буюу ирэх сарын эхээр хөрөнгө оруулалтын эхний ээлжийн санхүүжилтийг оруулж ирж байршуулахад бэлэн болсон гэсэн таатай мэдээг эх сурвалж өгч байв. Хөрөнгө оруулалтын 60-70 хувь нь замынб арилгын ажилд, үлдсэн хэсэг нь зам дагуух бүтээн байгуулалтад зориулагдах тооцоо бий. Уг хурдны замыг дагаад худалдаа үйлчилгээний олон цэг мөн, амралт, аялал жуулчлал бизнесийн цогцолборууд, улмаар хэд хэдэн газарт шинэ суурьшлийн бүс, орчин үеийн эко хотууд босно. Өөрөөр хэлбэл Алтанбулаг, Замын-Үүд, Хөшигийн хөндийд худалдаа ложистикийн том төвүүд байгуулагдах юм.Мөн Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүдчиглэлийн 1000 км хурдны автозамын хучилтын хийцийн төлөвлөлт,  барих-арчлах -засварлах технологийг боловсруулах зөвлөх үйлчилгээний тендерт 6 орны 10 гаруй компани оролцох хүсэлтээ илэрхийлж материалаа ирүүлжээ. Франц, Турк, БНХАУ, Энэтхэг, Польш, Монгол гэсэн орнуудад үйл ажиллагаа явуулдаг зам барилгын болон зураг төслийн зөвлөх компаниуд хурдны автозамд хучилтын хийцийн “бага зардлаар хамгийн чанартай барих технологийг” санал болгож эхлээд байгааг албаны хүмүүс хэлж байв.“Чингис Лэнд Девелопмент Групп – Шинэ хөгжлийн зам” ХХК-ийн удирдлага, инженерүүд, зөвлөхүүдийн байр суурь бол замын хучилтын хийцэд бага зардлаар барьж, урт хугацаанд эвдрэл багатай, ашиглалтын үеийн засварарчилгаа бага байх материал болон шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, ашиглахад анхаарч байгаа юм байна. Хурдны замыг чанартай барьснаар өдөрт транзит тээврийн ачааны том оврын хэдэн мянган машин явахад эвдрэлг эмтэл гарахгүй гэсэн алсын хараа бий. Иймээс зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтээ ирүүлсэн 10 гаруй компаниас сонгон шалгаруулалт хийж,  ирэх сарын 15-аас өмнө жагсаалт гаргахаар болсон байна.

ТОО
0
0
0