ОРХОН, ХАРАА, ЕРӨӨ, ТУУЛ ГОЛ ДЭЭР ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЛАА.

 Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч урин дулаан цаг ирж буйтай уялдаад  гол, мөрний мөс нимгэрч, хэврэгшиж эхэлжээ.Нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул ард иргэдийг мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.Тодруулбал Эг, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг зам товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Ус судлалын сектороос онцгойлон анхааруулж байна. 

ТОО
0
0
0