ӨНӨӨДӨР ЧИНГИСИЙН ТАЛБАЙД ОЛОН УЛСЫН ХЭЛ СОЁЛЫН НААДАМ БОЛЖ БАЙНА

“Эмпати ертөнц” ХХК-ийн зохион байгуулж буй олон улсын хэл, соёлын их наадмын Украйн, Бангладеш, Тунис, Казакстан, Ирак, Америк зэрэг 15 орноос ирсэн оролцогчид өчигдөр БСШУЯ-ны дэд сайд Я.Төмөрбаатарт бараалхсан байна. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй “Олон улсын хэл, соёлын их наадам” өнөөдөр 11 цагаас Чингисийн талбайд орон орны танилцуулах үзэсгэлэнгээр нээлтээ хийж байгаа бөгөөд 15 цагаас СТӨ-нд орон орны оролцогчдын тоглолт зэрэг томоохон арга хэмжээ болох юм байна. Харин тоглолтыг үнэгүй үзүүлэх бөгөөд UBS, MNS телевизүүд шууд дамжуулахаар болжээ.


Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=61696

ТОО
0
0
0