Жуулчны аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг зохион байгуулна.Сургалтын нээлт маргааш нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны төвд болох юм.Нийслэлийн удирдлага жуулчдын тоог нэмэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 2030 он гэхэд жилд 3 сая жуулчин хүлээж авна хэмээн тооцооолж байна.
|